Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй бүх байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх,нийгмийн хариуцлагыг өндөрсгөх,тохижилт бүтээн байгуулалт,хог хаягдал,цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих,хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллах амьдрах нөхцлийг хангуулахад энэхүү болзолт уралдааны зорилго оршино.Болзолт уралдаан нь 2015.04.20-2015.08.20-ны өдрийг хүртэл явагдана.Нийт 47 ангилал 87 төрлийн номинацыг тус тус шалгаруулна. Нийслэлийн Өргөө амаржих газраас тус уралдаанд идэвхитэй оролцохоор хамт олноо дайчлан идэвхи санаачлагатай ажиллаж байна.