Статистик ,мэдээллийн технологи, олон нийттэй харилцах алба

СМТОНХ алба нь : Статистикч, даатгал, хэвлэл мэдээллийн ажилтан, мэдээлэл зүй, компьютерийн инженер, техникч, архивч гэсэн нийт мэргэжлийн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулан, эмчилгээ, үйлчилгээний талаар үнэн бодит мэдээллийг иргэд үйлчлүүлэгчдэд өгөхийг зорин ажилладаг. Байгууллагатай холбоотой мэдээллийг тодруулах, байгууллагын гүйцэтгэсэн ажил болон зорилгыг олон нийт, хэвлэл мэдээллээр сурталчилан , эрдэм шинжилгээний бага хурал болон бусад үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, бичлэг хийн зураг авч баримтжуулан хэвлэлийн мэдээ бэлтгэх болон байгууллагын үндсэн чиг үүргийн талаар мэргэжлийн байгууллага, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоож мэдээллээр хангах, үйл ажиллгааг хамтран сурталчилах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг.Байгууллагын дотоод сүлжээ, компютер техник хангамжийг сайжруулан, эвдрэл эмтлийг түргэн шуурхай оношилж засах болон байгууллагын цахим хуудас болох “www.urguu-amarjikh.ub.gov.mn” мэдээллийн цахим хуудсыг үнэн бодит мэдээлэлээр ханган эхчүүд эмэгтэйчүүддээ хэрэгтэй зөвөлгөө мэдээллийг байршуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Эмчилгээ, үйлчилгээ, төрөлтийн статистик тоон үзүүлэлтийг олон нийтэд ил тод мэдээлэхийн сацуу байгууллагын “ Цахим эмнэлэг” хөтөлбөрийг нэвтрүүлэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэн иргэд үйлчлүүлэгчдэд чирэгдэл хүндрэлгүй, ээлтэй, хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна.
СМТОНХ албаны дарга Б.Дэлгэрмаа
Инженер техникийн алба

ИТАлба нь 28 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Техникийн инженер-4, сантехникийн слесарь-10, лифтчин-8, техникч-4, цахилгаанчин-2 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 2013 оны 6-р сарын 15-наас бүтэц орон тоо шинэчлэгдэн “Инженер техникийн алба” болон ажиллаж байна. Эмнэлгийн үйлчилгээнд цахилгаан, сантехник, хүчилтөрөгч, эмнэлгийн тоног төхөөрөмж, лифт, агааржуулалтын чиглэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шуурхай ажиллагааг хангахаар дэмжин ажилладаг.
Үйл ажиллагаа
• Эмнэлгийн тоног төхөөрөмжийн баг нь эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний үед 460 орчим тооны эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллагаагаар ханган, өдөр тутмын эргэлт, дуудлагын засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, урсгал засваруудыг график төлөвлөгөөний дагуу хийж үйлчилж, мэс засал болон бусад эмчилгээний өмнө тоног төхөөрөмжүүдийг шалгаж байна.
• Цахилгааны хэсэг нь эмнэлгийн 380В, 220В хүчдэлийн цахилгаан дамжуулах хэсэг, хэрэгсэлийн засвар үйлчилгээг графикийн дагуу хийж, гэмтлийн дуудлагыг цаг тухайд нь барагдуулж, түргэн шуурхай үйлчилж үйлчлүүлэгч болон эмнэлгийн цахилгааны асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
• Сантехникийн хэсэг нь эмнэлгийн дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус, салхивч, сантехникийн асуудлын засвар үйлчилгээг хэсэг нэгжид хуваан ээлжээр хувиарлан хариуцаж, гэмтлийн дуудлагыг цаг тухайд нь барагдуулж байна.
• Эмчлүүлэгчдийг чанартай стандартын дагуу хүчилтөрөгчөөр хангахын тулд хүчилтөрөгч үйлдвэрлэдэг “Мон-Илч” ХХКомпанитай гэрээ байгуулж ажилладаг.
• Лифтчин нь каталка, каллесктай эмчлүүлэгчдийг мэс заслын хэсэг болон бусад хэсэг нэгжүүдийн хооронд түргэн шуурхай шилжүүлж зөөвөрлөхөд эмчлүүлэгчдийн тав тух, хүндрэлгүй байдлыг ханган ажиллаж байна.
Инженер Техникийн Албаны дарга: Н.Энхцэцэг
Цэвэрлэгээ үйлчилгээний алба

Нийт 46 ажилтантай. Үүнээс: 2 мужаан , 2 үйлчлэгч , асрагч нар ажиллаж байна.
Байгууллагын урсгал засвар,гадна болон дотор тохижилт,өнгө үзэмжийг дээшлүүлэх,цэвэрлэгээ үйлчилгээ нь хэвтэн эмчлүүлэгч ,эмч,эмнэлгийн ажилтаны ажиллах тав тухтай орчинг бий болгож,үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлж ажилладаг.
Албаны дарга: Б.Чимгээ
Эм зүйн алба

Тус алба нь 2013 оны 6-р сарын 15-наас бүтэц орон тоо шинэчлэгдэн Эм зүйч – 9 , Эм найруулагч-1,Шил угаагч- 1 , нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эм зүйн тусламж үйлчилгээ:
• Үйлчлүүлэгчидэд эм зүйн тусламж үйлчилгээг тасралтгүй, жигд, хүртээмжтэй хүргэх зорилгоор хэсэг нэгжид эм зүйч байршуулан өвчтөнд зөв , оновчтой эмийн эмчилгээ явуулах, эмч, сувилагч нарыг эмийн мэдээллээр ханган ажиллаж байна.
• Үйлчлүүлэгчидэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх эмийн тухай эрүүл мэндийн боловсрол олгож байна.
• Нярай стационари, Эх барихын стационари, Эмэгтэйчүүдийн станционари болон амбулаторид нийт 235 нэр төрлийн эм, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслээр хангадаг.
• Эмийн сангийн дотоод бэлдмэл 12 , ариутгал халдваргүйжүүлэх зориулалтаар хэрэглэх 6 нэр төрлийн уусмалуудыг стандартын дагуу бэлтгэн олгодог.
Ариутгал угаалгын алба

Ариутгал, угаалгын алба нь ЭМСайдын 186, 187, 158 тоот тушаал, заавар болон хог хаягдлын менежментийн журмыг мөрдлөг болгон тасаг нэгжүүдээс гарч буй бохир багаж, материалыг болон эмнэлгийн ажилтан албан хаагчдын хувцас, эд материалыг угааж, ариутгаж халдваргүйжүүлэн, эмнэлгийн дотоод халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажилдаг. 2015 оны 4 сараас эхлэн шинэчлэгдсэн орон тоогоор албаны үйл ажиллагааг зохион байгуулж, тасгын эрхлэгч 1, ариутгагч сувилагч 4, туслах сувилагч 2, ариутгагч 5, угаагч 8, эмгэг судлалын ажилтан 1, үйлчлэгч 1 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид ариутгалын алба нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, багаж материалын ариутгалыг вакум цаасанд хийж ариутгах, нян судлалын идэвхи үйлчилгээ өндөртэй, чанарын баталгаатай ариутгал халдваргүйтгэлийн бодисын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Албаны дарга Т.Энхбаатар