JA slide show
Бидний тухай Тасаг, хэсэг Эмэгтэйчүүдийн тасаг
Эмэгтэйчүүдийн тасаг

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТИЙН ОНЦЛОГ" сургалт зохион байгуулагдаж байна

E-mail Print PDF

 НИЙСЛЭЛИЙН "ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСАГ, ТӨГӨЛДӨР САН, СОЛОНГОС УЛСЫН SAMSUNG ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН 2016.11.01-НЫ ӨДӨР "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТИЙН ОНЦЛОГ" СЭДЭВТ СУРГАЛТ ЧИНГИС ЗОЧИД БУУДЛЫН ХУРЛЫН ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛАГДАГДАЖ БАЙНА.





 

Хэвтэн эмчлүүлэгчдэд сургалт зохион байгууллаа

E-mail Print PDF

  Эмэгтэйчүүдийн стационарын Үрэвсэлт эмгэгийг эмчлэх хэсгийн эмч нар хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд умайн хүзүүний эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.

 

Хэвтэн эмчлүүлэгчдэд цистит өвчний талаар сургалт зохион байгууллаа

E-mail Print PDF

1 Эмэгтэйчүүдийн стационарын үрэвслийн эмгэгийг эмчлэх хэсэгт хэвтэн эмчлүүлж байгаа 30 үйлчлүүлэгчдэд эмэгтэйчүүдийн цистит өвчний шинж тэмдэг түүнээс урьдчилан сэргийлэх талаар эмэгтэйчүүдийн стационарын мэс заслын сувилагч Г.Туяамаа, амбулаторийн сувилагч Т.Дэлгэрмядаг нар эрүүл мэндийн боловсрол олголоо.

 

Эмэгтэйчүүдийн тасаг

E-mail Print PDF

Нийслэлийн Өргөө  амаржих газрын эмэгтэйчүүдийн тасаг нь 1928 онд анх 6 ортой 1 эмч 3 сувилагчтай сувилагчтай байгуулагдаж байсан. Түүнээс хойш 87 жилийн турш  үйл ажиллагаа нь өргөжин тэлж өнөөдөр 100 ортой, 4 хэсэгт хуваагдан нийт 19 эмч, 26 сувилагч, 1 нярав, 9 үйлчилгээний ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 оны 6 сарын 15-аас эхлэн 100 ортойгоор  мэс заслын хэсэг, дотоод шүүрэл үргүйдлийн хэсэг, үрэвсэлт эмгэгийг эмчлэх хэсэг, хүлээн авах хэсгүүдээс бүрдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон орчин үеийн багажийн шинжилгээний дор эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу чанартай, хүртээмжтэй явуулах зорилт тавин харъяа дүүрэг харгалзахгүй эмчилгээ үйлчилгээ явуулж байна.

Зөвлөх эмч Б.Бүлтэн МУГЭ, Д.Сүхээ МУГЭ, Д.Ганбат  УКНЭ мэс засалч эмч нарын хамт үйл ажиллагаагаа явуулж байна.

Тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор.Дурангийн мэс засалч эмч, дурангийн мэс заслаар Европын холбооны улсын дипломтой, Франц, Тайланд улсад дурангийн мэс заслаар суралцсан.









Эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэгийг эмчлэх хэсэг

Хэсгийн ахлагч  Б.Дашдэмбэрэл.Эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэгийг эмчлэх хэсэг нь нийт 40 ортой, мэс заслын өмнөх өрөө, мэс заслын дараах өрөө, сэрээх өрөөнүүдээс бүрдэнэ. Мэс заслын 4 өрөөтэй, үүний 2 нь орчин үеийн технологиор тоноглогдсон вакуум мэс заслын өрөөтэй.Мэс заслын хэсэг нь эх барих,эмэгтэйчүүдийн 7 эмч,анестезиологи эмч 2,анестезиологи сувилагч 2,сувилагч 9,мэс заслын сувилагч 3,мэс заслын 2 асрагч нарын хамт үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус хэсэг нь эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэгийг уламжлалт мэс заслын аргаар эмчлэхээс гадна 2009 оноос эхлэн дурангийн мэс заслыг амжилттай  хийж  байна.Үүнд хэвлийн архаг өвдөлт, үргүйдэл, наалдац салгах, умайн гаднах жирэмсэн, өндгөвчний хоргүй уйланхай, эндометриоз, умайн хавдар үед умайг бүхлээр авах мэс заслуудыг уламжлалт болон дурангийн аргаар хийдэг.

Эмэгтэйчүүдийн мэс заслын салбарт ахиц дэвшил гаргах үүднээс бид "Эмэгтэйчүүдийн мэс засал,дурангийн нийгэмлэг" 2010 онд байгуулж нийгэмлэгтээ энэ салбарыг хөгжүүлэх чин хүсэлтэй эмч,сувилагч,ирээдүйн эмч нарыг бэлтгэн ажиллаж эхэлсэн.

2011 оны 6-р сарын 20-нд Монголдоо анхны дурангийн мэс заслын сургалтын төвийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.Энэ төв дээр түшиглэн дурангийн мэс засал хийж сурах хүсэлтэй эмч сувилагч нарыг сурган,манай хамт олон өөрийн багийг Франц,Тайланд,Тайвань орнуудад бэлдэж цаашдын залгамж халаагаа бэлдэн сургаж байна.

Франц, Австрали,Солонгос,Энэтхэг улсын эмч нартай байнга хамтран ажиллаж дурангийн мэс засал амжилттай хийж туршлага солилцдог.Түүнчлэн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилгоор Франц, Австрали улсын эмч нартай хамтран Дорноговь, Дундговь, Увс, Өмнөговь, Ховд аймагт сургалт хийж эмч нарыг бэлтгэж байна.Шинээр гистерскопи /умайн хөндийг дурандах/ ажилбар мөн шээс задгайрлын эмгэгтэй өвчтөнд ТОТ,TVT-O тор тавих мэс засал хийж Франц,Солонгос улсын эмч нартай хамтран ажиллаж байна.

Манай тасгийн эмч нар Франц,Тайланд,Япон,Солонгос,Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгийг эмчлэх хэсэг
Эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгийг эмчлэх хэсэг нь нийт 30 ортой, 4 эмч, 5 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Манай хэсэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэг,бэлгийн замаар дамжих халдвар,түүнээс урьдчилан сэргийлэх болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах,гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөгөө өгөх,сүүлийн үеийн оношилгоо,эмчилгээний аргыг түлхүү хэрэглэн ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн  дотоод шүүрэл үргүйдлийн хэсэг

Дотоод шүүрэл үргүйдлийн хэсэг нь нийт 30 ортой, 4 эмч, 5 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.Манай хэсэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн умайн үйл ажиллагааны цус алдалт, дотоод шүүрлийн хямралтай холбоотой бусад эмгэгүүд, охидод тохиолдох эмгэг, цэвэршилт өмнөх ба дараах хам шинж, анхдагч ба хоёрдогч үргүйдэл оношоор хэвтэн эмчлүүлж буй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд,эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технологи,шинэлэг арга туршлага дээр үндэслэн үзүүлж байна.Тайланд улсын Бангкок хотын Сирираж эмнэлэгт эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл,үргүйдлийн чиглэлээр сургалтанд 2 эмч,ОХУлсад 1 эмч дотоод шүүрлийн эмгэгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Эмэгтэйчүүдийн хүлээн авах хэсэг

Хүлээн авах хэсэг нь 2 эх барих эмэгтэйчүүдийн эмч, 4 сувилагчийн хамт үйл ажиллагаагаа явуулж байна.Хүлээн авах хэсэг нь эмэгтэйчүүдийн бүхий л эмгэгийн үед эмнэлгийн тусламжийг  харьяалал харгалзахгүйгээр хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна.


 

КНАГ-ын эмэгтэйчүүдийн стационарын сувилагч Б. Тэмүүлэн мэс засалд орохын өмнөх болон дараах зөвлөмж хүргэж байна

E-mail Print PDF

Мэс засалд орохын өмнөх зөвлөмж

1.    Мэс засалд орох өвчтөн мэс заслын өмнөх бэлтгэл хангасан байна. Үүнд
•    Шүршүүрт  орох 
Мэс заслын өмнө  та шүршүүрт орсноор арьсан дээрхи нянгуудыг цэвэрлэж  мэс заслын дараах халдвараас өөрийгөө 2 дахин хамгаалж чадна.
Нянгийн эсрэг савангаар бие үрэгчээр биеэ тойрог хөдөлгөөнөөр дээрээс нь доош нь 2 удаа  угаана. Хүйс, суга, цавь, бэлэг эрхтэн, хошногоны  хэсгээр сайн угаана.
•    Умдагны үс хусах
•    Хоол сойх

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 2 -с 2

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103537
ӨнөөдөрӨнөөдөр925
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног925
Энэ сарЭнэ сар12296
НийтНийт1035379
Таны IP хаяг:35Dot170Dot81Dot210

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ