JA slide show
Амбулатори

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр

E-mail Print PDF

Жил бүрийн 2017.10.29-ны өдөр тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр билээ. Энэ өдрийг угтан НӨАГ-ын Амбулаторийн тасгаас иргэд үйлчлүүлэгчдэд өдөрлөг зохион байгуулж тархины харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.

 

Хятад улсын Тайюан, Шангси хотод хөгжиж буй орнуудын сувилагч мэргэжлийн чиглэлээрх сургалт болж байна

E-mail Print PDF

12016.05.11-2016.06.21-ны хооронд Хятад улсын Тайюан, Шангси хотод хөгжиж буй орнуудын сувилагч мэргэжлийн чиглэлээрх сургалт болж байна. Энэхүү сургалтанд НӨАГ-ын Амбулаторийн хэсгийн ахлах сувилагч Л.Мөнхдэлгэр, сувилагч Д.Нямцэрэн нар амжилттай оролцож байна.  

 

Мари Стопс ОУБ-ын Монгол дах төлөөлөгчийн газрын, Суурин төлөөлөгчийн газраас Нийслэлийн Өргөө Амаржих газарт үйлчлүүлэгчийн 5 ор хүлээлгэн өглөө

E-mail Print PDF

1

Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41% буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна. Мөн жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа бөгөөд энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлж байгаа юм. Монгол Улсад 2014 оны байдлаар үр хөндөлтийн 18145 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 223,0 нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 21.4 үр хөндөлт ногдож байна.

Дэлгэрэнгүй...
 

Архи, тамхины эсрэг аяны хүрээнд

E-mail Print PDF

1

Нийслэлийн Өргөө амаржих газрын Амбулаторийн хэсгээс архи тамхины эсрэг аяны хүрээнд  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад архи тамхины хор хөнөөлийн тухай сургалт зохион байгууллаа.

 

Амбулатори

E-mail Print PDF

Манай амбулаторын хэсэг анх 1955 онд эхчүүд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет хэлбэрээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн нь Монгол улсын хэмжээнд эх, эмэгтэйчүүдэд амбулаторын тусламж үйлчилгээ анх үзүүлж эхэлсэн үйл явдал болжээ. Энэхүү тусламж үйлчилгээ цаашид өргөжин 1982 он гэхэд 16 хэсэгтэй, 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай, лаборатори, эмийн сан, физик эмчилгээ, рентгентэй, 1981 оноос“АЛОКА” фирмийн аппарат монгол улсад орж ирснээр эхо-ны кабинеттай, биеийн тамир эмчилгээтэй “Төв зөвлөгөө өгөх газар” болж бэхжин хөгжжээ. Гэвч зах зээлийн ороо бусгай байдлаас шалтгаалан 1992 онд тухайн үеийн хотын эрүүл мэндийн газрын шийдвэрээр зөвлөгөө өгөх газрыг дүүргүүдийн харъяанд ажиллуулах болсон тул тус амаржих газрын харъяанаас гарчээ. 2013 онд тус амаржих газрын шинэ барилга ашиглалтанд орсонтой холбоотойгоор 2013-оны 6-р сарын 14 –ны өдрийн ерөнхий эмчийн “Бүтэц зохион байгуулалт шинэчлэх тухай” А/55 тоот тушаалын дагуу дахин байгуулагдсан.

2018 онд нийт 20 эмч, ажилтантай, жирэмсний хяналтын 3, эмэгтэйчүүдийн 1, ургийн зүрхний бичлэгийн 1, уродинамикийн 1, дотрын 1, өдрийн эмчилгээний1, урологийн эмчилгээний 1, нөхөн үржихүйн 1 кабинеттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013 оноос хойш 190 000 гаруй эхчүүд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлээд байна.

Тус амбулаторын тасаг нь 2014 онд  КНАГ-ын шилдгийн шилдэг хамт олон, 2015 онд НӨАГ- ыноны шилдэг хамт олон, 2015 онд НӨАГ-ын оны шилдэг чанарын багаар удаа дараа шалгаран ажилласан ажилсаг хамт олон юм.


 


Хуудас 1 -с 2

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.11.12-ны өдөр 42 эх амаржсанаас 27 охин, 16 хүү, ихэр 1  мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 1

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Цахилгааны инженер - 1

13. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

100679
ӨнөөдөрӨнөөдөр195
ӨчигдөрӨчигдөр1217
Энэ 7 хоногЭнэ 7 хоног195
Энэ сарЭнэ сар22577
НийтНийт1006793
Таны IP хаяг:3Dot234Dot210Dot89

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn