JA slide show
Нярайн тасаг

Сургалт зохион байгууллаа

E-mail Print PDF

 2017.09.20-ны өдөр Нярайн тасгийн ахлах сувилагч Ж.Байгалмаа нярайн тасгаар хэвтэн эмчлүүлж буй нийт 39 ээжүүдэд "Нярайн асаргаа сувилгаа" сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Сургалт зохион байгууллаа

E-mail Print PDF

 2017.05.30-ны өдөр НӨАГ-ын Нярайн тасгийн Ахлах сувилагч Ж.Байгалмаа нь Нярайн эрчимт эмчилгээ, Нярайн эмгэг судлалын хэсгийн 30 эх нярайд "Нярайн асаргаа, сувилгаа" сэдвээр сургалт явууллаа.

 

Солонгос улсад сургалтанд хамрагдсан тухай мэдээлэл хийлээ

E-mail Print PDF

 НӨАГ-ын Нярайн тасгийн ахлах сувилагч Ж.Байгалмаа нь "Итгэл" Хавдаргүй Монгол Сангийн тэтгэлгээр БНСУ-ын Сон-Э эмнэлэгт 21 хоногийн хугацаатай сургалтанд хамрагдаж сургалтын талаарх мэдээллийг нийт сувилагч нартаа танилцууллаа. Амжилттай ажиллаж шинэ санаагаар дүүрэн ирсэн Ахлах сувилагч Ж.Байгалмаадаа талархал илэрхийлье.



 

Сургалт зохион байгууллаа

E-mail Print PDF

 Төрсний дараах Эрүүл нярайн хэсэгт Нярайн эмч Я.Гэрэлтуяа Резидент эмч нартаа хамтран төрсөн эхчүүдэд "Эрүүл эмгэгийн зааг, Нярайн асаргаа, зөвлөгөө" гэсэн 2 сэдвээр сургалт явууллаа.

 

Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ нь НӨАГ-т нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

E-mail Print PDF

1Монгол хүүхдүүд Эх орондоо эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой байгуулагдсан Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ нь сайн санаат дэмжигчдийнхээ хүчээр 7 дах төслөө амжилттай хэрэгжүүлэн Нийслэлийн Өргөө амаржих газрын Нярайн стационарт нийтдээ 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласан юм. Фото эмчилгээний аппаратны хүртээмж нэмэгдсэнээр нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, билиметр хүртээмжтэй болсноор нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй, цаг хэмнэж хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгднэ. Тус байгууллага нь энэхүү төслөө өөрийн вэб болон фэйсбүүк хуудсаараа танилцуулан сайхан сэтгэлт 66 албан байгууллага, хувь хүний хандиваар санхүүжүүлсэн байна. Хандивлагч нар дунд бурханы оронд одсон дотны хүнийхээ гэгээн дурсгалд зориулан хандивласан гэр бүлүүд, сар бүр цалингаасаа 20000 төг хандивладаг хувь хүн, 5 сая төг хандивласан Амбер ХХК, хандивын иогийн хичээл зохион байгуулсан иогчин бүсгүй зэрэг Монголынхоо нялх үрсийн төлөө гэсэн сэтгэлтэй олон олон хүний дэмжлэгтэйгээр өнөөдрийн хандивласан тоног төхөөрөмж НӨАГазарт ирлээ. Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ болон нийт хандив өгсөн байгууллага, хувь хүн, гэр бүлүүдэд НӨАГ-ын хамт олноос талархал дэвшүүлж байна.Та бүхний буянтай сайхан үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.


 


Хуудас 1 -с 2


Төрөлтийн мэдээ

2017.09.24-ны өдөр 13 төрөлтөөс 4 охин, 9 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2017 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

1. Сувилагч - 5

2. Нярайн сувилагч - 2

3. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн техникч - 1

4. Эх баригч - 1

5. Нярайн эмч - 1

6. Лаборант - 1


Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Эх баригчийн нэг өдөр

Төрөлт

Тоолуур

399609
ӨнөөдөрӨнөөдөр416
ӨчигдөрӨчигдөр239
Энэ 7 хоногЭнэ 7 хоног416
Энэ сарЭнэ сар10405
НийтНийт399609
Таны IP хаяг:54Dot162Dot107Dot122

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement