JA slide show
Бидний тухай Онош зүй
Онош зүй

Хагас жилийн тайлан

E-mail Print PDF

 

Онош зүй

E-mail Print PDF

1951 онд Төв төрөх газрын барилга ашиглалтанд орсноор эх барих судлалын бие даасан лаборатори байгуулагдан Валентин Сергеевна Хозлева гэдэг Зөвлөлтийн мэргэжилтэн, лабораторийн эмчийн удирдлагаар лабораторийн шинжилгээ хийж эхлэхэд лаборантаар Балжид, Дуламханд нар ажиллаж цус шээсний шинжилгээ хийж эхэлсэн. 1967 онд Лаборатори нь зөвлөх эмч Дашнямын удирдлага дор ажиллах болсон. Лаборант нь Валя, Балжид нар байсан ба шинжилгээнд үтрээний наац, цэрний шинжилгээ нэмж хийх болсон. 1978 онд амаржих газарт Зөвлөх төв нээгдснээр Лаборатори нь хэсэг болон өргөжин их эмч Д.Надмидын удирдлаган дор ажиллаж байсан.

Дэлгэрэнгүй...
 

Биохимийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс

E-mail Print PDF

Биохимийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс:

Сахар 

•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, удаан хугацаагаар хэвтрийн байх, халууралт, биеийн хүчний ажлын дараахь үе, эмийн бодис

Холестрин
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх, 7 хоногийн өмнөөс өөх тостой хоол хэрэглээгүй байх, 14 хоногийн өмнөөс өөх тосны эсрэг эм хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: цус авах үеийн биеийн байрлал, цагаан хоол хэрэглэх, ханаагүй өөх тостой хоол хүнс хэрэглэх, нойргүйдэл, жирэмсний сүүлийн хагас, цусанд билирубины хэмжээ их байх, архи,  сэтгэлийн гүн хямрал, эмийн бодисууд

Дэлгэрэнгүй...
 

Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулахдаа анхаарах зүйлс

E-mail Print PDF

Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулахдаа анхаарах зүйлс
Сорьц цуглуулах

1.    Сорьц цуглуулахдаа өвчтөнд зориулсан зааврыг уншуулсан байна.
2.    Цусны сийвэн болон ийлдсэнд хийх шинжилгээний сорьцыг хангалттай хэмжээтэй авах ба шинжилгээний үзүүлэлтэнд заасны дагуу тохирох вакум хуруу шилэнд авна. Үл бүлэгнүүлэгч уусмал бүхий шилэнд шинжилгээ авах явцдаа бүлэгнэхээс сэргийлэн зөөлөн хөдөлгөх хэрэгтэй.
    Улаан /хоосон/ биохими, иммунологи - Шинжилгээнд хэдэн үзүүлэлт үзэхээс шалтгаалан 2 мл-ээс доошгүй цус авсан байх шаардлагатай.
    Цэнхэр /үл бүлэгнүүлэгч уусмал гепаринтай/ цусны бүлэгнэлтийн шинжилгээ
    Ягаан /үл бүлэгнүүлэгч уусмал ЭДТА-тай/ цусны ерөнхий болон дэлгэрэнгүй шинжилгээ
    Нэмэлт бодистой вакум хуруу шилний сорьц хэмжээг илэрхийлэх доод зурааснаас бага байж болохгүй учир нь нэмэлт бодис болон сорьц 2-ын харьцаа алдагдаж хариунд нөлөөлнө.

Дэлгэрэнгүй...
 
Холбоотой мэдээллүүд...


Хуудас 1 -с 2

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.11.12-ны өдөр 42 эх амаржсанаас 27 охин, 16 хүү, ихэр 1  мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 1

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Цахилгааны инженер - 1

13. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

100676
ӨнөөдөрӨнөөдөр165
ӨчигдөрӨчигдөр1217
Энэ 7 хоногЭнэ 7 хоног165
Энэ сарЭнэ сар22547
НийтНийт1006763
Таны IP хаяг:3Dot234Dot210Dot89

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn