JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Нярайн асаргаа
Нярайн асаргаа

Нялхсын гэнэтийн үхлийн хам шинж /Sudden Infant Death syndrome/ Нярайн эмч С.Батчимэг, Х.Номингэрэл

E-mail Print PDF

Тодорхойлолт: Нялх  хүүхдэд  урьдчилан тааварласан     өвчингүй зуурдаар гэнэт нас барж, задлан шинжилгээ болон нас барсан орчин нөхцөлийг тайлбарлаж чадахгүй тохиолдлыг НГҮХШ гэнэ.
Ихэнхдээ унтаж байхдаа нас бардаг учраас орны үхэл гэж нэрлэдэг.
Эрсдэлт хүчин зүйлүүд

Дэлгэрэнгүй...
 

Хүйсний үрэвсэл КНАГ нярайн эмч Э.Солонго

E-mail Print PDF

Нярай хүүхдэд тохиолддог эмгэгийн нэг нь хүйсний үрэвсэл юм. Энэ нь төрөлхийн хийгээд хожмын шалтгаанаас үүдэлтэй байж болно.
Шалтгаан :
Хүй шүүстэй удаж, цөглөх, түүний судас үрэвсэх, хүйс-гэдэс, хүйс- давсагны хооронд үүссэн эмгэг суваг, кальциноз зэрэг нь биед халдвар орох нөхцлийг бий болгодог.
Хүйсний идээт үрэвсэл эдгэнэ эсвэл хүндэрнэ. Хүйсний үрэвсэл даамжирч, гүнзгийрвэл хүйсний хураагуур судас үрэвсээд зогсохгүй, хэвлийрүү цоорч хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэж болдог. Мөн үүдэн хураагуур судас болон түүний элгэн дэх салаа үрэвсэж, элгэнд олон жижиг буглаа үүсгэхийн сацуу үжлээр хүндэрнэ.

Дэлгэрэнгүй...
 

Усанд оруулахын ач холбогдол

E-mail Print PDF

Арьс бол хамгаалах эрхтэн болохоос гадна амьсгалах, бодисын солилцоонд орох зэрэг олон үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр нярай хүүхэд том хүүхдүүд шиг амархан халтартаад байдаггүй боловч усанд тогтмол оруулж цэвэр байлгах нь маш чухал ач холбогдолтой. Учир нь нярай хүүхдийн арьсны хамгаалах үүрэг бусад насны хүмүүсийнхтэй харьцуулахад сул байдаг тул амархан үрэвсэж гэмтэх хандлагатай байдаг.

Арчиж угаах

Хүүхэд төрсний дараах эхний долоо хоногт буюу хүй хатаж цөглөх хүртэл зөөлөн хөвөн даавууг буцласан бүлээн усаар норгож арчиж цэвэрлэдэг. Нярай хүүхдийн нүүр, гар зэргийг цэвэрлэхээс гадна нугалаа ихтэй амархан бохирддог хэсгүүд болон бэлэг эрхтэн орчмыг хуурайлах болгондоо цэвэрлэж байх хэрэгтэй. Үзэх

Саванд хийсэн усанд оруулах
Харин хүй цөглөж эдгэрсний дараа нярай хүүхдийг усанд бүх биеэр нь оруулж угааж эхлэнэ. Таны хүүхэд жижигхэн мөн эмзэг мэдрэмтгий байгаа тул зориулалтын баннанд усанд оруулах нь тохиромжтой байдаг.

Дэлгэрэнгүй...
 

Хүүхдээ ямар үед эмчид үзүүлэх шаардлагатай вэ?

E-mail Print PDF

Шинэ эцэг эхчүүд өөрсдийн хүүхдийн эрүүл мэндийн төлөө байнга санаа тавих хэрэгтэй. Хэдийгээр таны хүүхэд цовоо сэрэглэн, эрүүл харагдаж байгаа хэдий ч хүүхэд бага, эмзэг байдаг учир тэдэнд байнгын халамж, анхаарал шаардлагатай байдаг.

Гэвч та ямар нэгэн зүйл болохгүй байгааг хэрхэн мэдэх вэ? Та өөрийн зөн совинд итгэж ямар нэгэн зүйл болохгүй байгаа санагдсан үедээ эмчид хандах хэрэгтэй. Хэд хэдэн гол мэдээллүүдийг дурдвал:

Дэлгэрэнгүй...
 

Нярайн шарлалт

E-mail Print PDF

Манай хүүхдийн арьс шардуу харагдаад байх юм. Энэ хэвийн зүйл үү?
Гүйцэт нярай хүүхдийн 50-60 хувьд арьс нь шаргал туяатай болох үе байдаг бөгөөд үүнийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Энэ нь төрсний дараах эхний болон хоёрдах долоо хоногт тохиолддог. Ихэнх хүүхдэд нярайн шарлалт түр зуурын, аюул багатай зүйл байдаг бөгөөд энэ нь өөрөө аяндаа эсвэл бага зэргийн эмчилгээний үр дүнд арилдаг байна. Гэвч цөөн тохиолдолд хүнд хэлбэртэй тохиолддог бөгөөд энэ үед нүдэнд нь шарлалт илэрч байгаа эсэхийг маш сайн анзаарах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 4 -с 5

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103462
ӨнөөдөрӨнөөдөр174
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног174
Энэ сарЭнэ сар11545
НийтНийт1034628
Таны IP хаяг:18Dot207Dot255Dot49

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ