JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Амрах булан
Амрах булан

СОЁЛЫН ДОВТОЛГОО ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №7-14

E-mail Print PDF

СОЁЛЫН ДОВТОЛГОО №7 Урдуур дайрахыг овсгоо гэж бүү андуур

"ГАНЦХАН ЮМ АСУУНА" ГЭЧИХЭЭД...

Хэдэн жилийн өмнө эрүүл мэндийнхээ даатгалын үр шимийг хүртчих санаатай дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр дугаарлаж суув. Нэлээн ч хүнтэй байсан. Тэр үед дөнгөж л цахим картыг ашиглах тухай яриа гарч байсан үе. Одоогийнх шиг үзүүлэх цаг, нэр эмчийн хаалганы хажуугийн дэлгэц дээр гарч эсвэл сувилагч нэрийг тань дууддаг байсангүй.

Хүмүүс ч орж гараад л, цаг гаруй дугаарлаж зогсов. Гэтэл нэгэн эмэгтэй “Би ганцхан юм асуугаад л болоо” гэж ороод бараг бүтэн биеийн үзлэгт ороод гарсан даа. Тэр цагаас хойш “ганцхан юм асуух” хүсэлтэд үгүй гэж хариулдаг болсон юм.

Дэлгэрэнгүй...
 

СОЁЛЫН ДОВТОЛГОО ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1-6

E-mail Print PDF

СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ  №1: Лифтэнд суух, буух

11 давхар руу өгсөх замдаа 3 удаа зогсож хүн авлаа. Тэд намайг буулгаад бүгд доошоо явлаа” гэсэн инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдал хэд хоног нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Лифт захиалж товчлуурыг дарахдаа та хэддүгээр давхарт зогсож байгаагаас үл хамааран явах чиглэлийнхээ товчлуурыг дарах учиртай. Өөрөөр хэлбэл та дээшээ явах гэж байгаа бол нэгдүгээр давхарт зогсож байгаа тохиолдолд “дээшээ” товчлуурыг дарна. Харин доод давхар руугаа буух гэж байгаа бол лифтний “доошоо” товчлуурыг дарах юм. Зарим хүн "би нэгдүгээр давхарт зогсож байгаа учир лифтийг доод давхар руу дуудаж байна, тиймээс доошоо товчлуурыг дарж байж лифтийг дуудна. Ирэхээр нь дээшээ явна" гэж андуурдаг. Энэ тун буруу ойлголт юм шүү.

Дэлгэрэнгүй...
 

Нялх хүүхдийн тухай сонирхолтой баримтууд

E-mail Print PDF

Хүүхэд бол энэ хорвоогийн хамгийн өхөөрдөм, хөөрхөн амьтан. Амьдралын салбар бүрт олон хүний таамаглаж байгаагүй ер бусын баримтаар дүүрэн байдаг. Энэ нь нялх хүүхдүүдэд байдаг онцлогийг ч тойрч гараагүй юм. Хэрвээ хүүхэд төрөхийг амьдралын жирийн үйл явц  гэж үзвэл, шинэ амьдрал бүр нь туйлын хосгүй, гайхалтай үзэгдэл юм.

Хэрвээ хүний насыг түүний хорвоод мэндсэн мөчөөс эхлэн тоолдог бол Азийн зарим орон, тухайлбал манай улсад хүүхэд бусад орны үе тэнгийнхнээсээ бараг нэг насаар ах байдаг. Учир нь үр тогтсон үеэс насыг тоолж эхэлдэгт байгаа юм.

Дэлгэрэнгүй...
 

Нүд

E-mail Print PDF

Нүдний эмч нарын үзэж байгаагаар нүдний гол дайсан нь  компьютер юм. Олон цагаар компьютерийн ард суухад нүд чилэх, аргах, хуурайших, ядрах, толгой өвдөх гээд л олон зовиур илэрдэг. Мөн хүн дэлгэц харж байгаа үед бараг нүдээ цавчдаггүй. Гэтэл нүдний салст бүрхэвч байнга чийглэгдэж байх ёстой. Тэгээгүй тохиолдолд хуурайшиж эхэлдэг. Тиймээс нүдэндээ хэт их ачаалал өгч ядраахгүйн тулд дараах зөвлөгөөг мөрдөөрэй.

- Нэг цаг компьютерийн ард суусны дараа 10 минут заавал нүдээ амрааж байх хэрэгтэй. Энэ үедээ нүдний фитнесс хийгээрэй. Цонхоор хамгийн хол байрлах байшингийн орой буюу ямар нэгэн хол цэг дээр хараагаа төвлөрүүлээд буцаад цонхны шил рүү харах буцаагаад нөгөө хол цэгийг харах гэх мэтээр ээлжлэн харж нүдний дасгал хийгээрэй . Энэ үедээ хүүхэн хараагаа эргэлдүүлэхгүй, зөвхөн харах зай, фокус хоёр л өөрчлөгдөх ёстой.

Дэлгэрэнгүй...
 

Үений үрэвслийн үед хийх дасгал

E-mail Print PDF

1. Өдөр бүр бүх үеэ гүйцэт хөдөлгөж, үений далайцын дасгал хийж байгаарай.

a. Идэвхитэй хөдөлгөөнийг зөвхөн өвдөлт 2 цагаас илүү хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдолд л хязгаарлана. ( идэвхитэй хөдөлгөөн хийсний дараа өвддөг бол )

b. Өдөр бүр гараа аль болох дээш сунгах хөдөлгөөн хий. Жишээ нь: Өндөр тавиураас эд зүйлс авах гэх мэт.

c. Бугуйг тэнийлгэх, гарын алгыг дээш харуулах хөдөлгөөн хийнэ.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 1 -с 5

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.11.12-ны өдөр 42 эх амаржсанаас 27 охин, 16 хүү, ихэр 1  мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 1

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Цахилгааны инженер - 1

13. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

100676
ӨнөөдөрӨнөөдөр164
ӨчигдөрӨчигдөр1217
Энэ 7 хоногЭнэ 7 хоног164
Энэ сарЭнэ сар22546
НийтНийт1006762
Таны IP хаяг:3Dot234Dot210Dot89

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn