JA slide show
Хууль,Эрх зүй НӨАГ-ын даргын тушаал
НӨАГ-ын даргын тушаал
 

Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэн шилжүүлэх, шийдвэрлэх журам батлах тухай

E-mail Print PDF

Монгол Улсын Их Хурлын Даргын 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15, 16, 17 дугаар зүйл, Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дугаар тушаал, байгууллагын дүрмийн 2.6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь.

1. “Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэн шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, өргөдөл, гомдлыг бүртгэх бүртгэлийн хуудсын загварыг хоёрдугаар хавсралтаар, иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хариуцан ажиллаж, хагас болон бүтэн жилээр байгууллагын тайланд тусгахыг СМТОНХА-ны дарга Б.Дэлгэрмаад, улирал тутмын тайланг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газарт мэдээлж байхыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны Лавлагаа, үйлчилгээний ажилтан Э.Номинд,

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дарга Ж.Бумнанжидад, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг албадын дарга, стационарын эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Дарга, ерөнхий эмчийн 2015 оны 08 сарын 31-ний өдрийн А/64 тоот “Иргэдийн гомдол, саналыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх” тухай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.



ДАРГА,ЕРӨНХИЙ ЭМЧ                     Д.ЭНХБАЯР


Дэлгэрэнгүй...
 

Хөрөнгө бүртгэлд авах тухай

E-mail Print PDF

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын  05-ны өдрийн 66 тоот тогтоолын 3.2.4 дэх хэсэг, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Тус амаржих газарт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хөрөнгө оруулалтаар Багц 2-НЭМГ-2015/06  Багц 4-НЭМГ-2015/08, тоот гэрээний дагуу нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах ажлын хэсгийг нэгдүгээр,  бүртгэж авах хөрөнгүүдийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалган ажлын хэсгийн гишүүдтэй хамтран ажиллахыг Эх барих стационарын эрхлэгч /Н.Бадрах/ Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч /Д.Өнөржаргал/ Нярайн стационарын эрхлэгч /А.Оюунцэцэг/  Инженер техникийн албаны дарга /Н. Энхцэцэг/-т,

3. Хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн уг тоног төхөөрөмжүүдийг байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд авахыг Ахлах нягтлан бодогч /Ч.Гангэрэл/ нарт үүрэг болгосугай.

4. Тушаалын хэрэгжилт, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллахыг Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга, Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга /О.Батдаваа/-д даалгасугай.


ДАРГА,ЕРӨНХИЙ ЭМЧ                     Д.ЭНХБАЯР

Дэлгэрэнгүй...
 

Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай

E-mail Print PDF

Төсвийн тухай хуулийн 16.5.2 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Байгууллагын дотоод журмын 8.2.2 заалтыг “Эрүүл мэндийн ажилтнуудын ажлын чанар, үр дүн, гүйцэтгэлийг мэргэжил бүрээр дүгнэж, ур чадварын нэмэгдлийг хагас жил тутамд үндсэн цалингийн 10-30 хувиар, үр дүнгийн нэмэгдлийг улиралд үндсэн цалингийн 5-45 хүртэл хувиар тооцож олгоно  /Тухайн үеийн мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоол болон бусад тушаал, шийдвэрийг удирдлага болгон цалингийн санд багтаан/ гэж өөрчилсүгэй.

2. Энэхүү заалтыг ажилтнуудад танилцуулахыг Статистик мэдээллийн технологи олон нийттэй харилцах алба /Б.Дэлгэрмаа/- д даалгасугай.

 

 

ДАРГА,ЕРӨНХИЙ ЭМЧ                     Д.ЭНХБАЯР

 


Хуудас 5 -с 8

Даргын тушаал

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.17-01.19-ны өдрүүдэд 73 эх амаржсанаас 35 охин, 39 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

109218
ӨнөөдөрӨнөөдөр1196
ӨчигдөрӨчигдөр1621
Энэ 7 хоногЭнэ 7 хоног4328
Энэ сарЭнэ сар29057
НийтНийт1092189
Таны IP хаяг:18Dot210Dot24Dot208

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn