Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06/25 дугаар тушаалыг үндэслэн ТУШААХ нь:
1. “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны бүрэлдэхүүнийг”-ийг нэгдүгээр, хэсгүүдийн чанарын багийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06/25 дугаар тушаалыг удирдлага болгон ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг улирал, хагас бүтэн жилээр гарган үр дүнг тооцон, хэсгүүдийн чанарын үзүүлэлтийг сар тутам дүгнэж ажиллахыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба /С.Мөнхзул/-д үүрэг болгосугай.
3. Тушаал шинэчлэн батлагдсантай холбогдуулан Дарга, Ерөнхий эмчийн 2015 оны 01 дүгээр сарын 12–ны өдрийн А/07 дугаар тушаалын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА,ЕРӨНХИЙ ЭМЧ Д.ЭНХБАЯР