JA slide show
Хууль,Эрх зүй НӨАГ-ын даргын тушаал
НӨАГ-ын даргын тушаал

Эргэлтийн бус хөрөнгө данснаас хасах тухай

E-mail Print PDF

Эргэлтийн бус хөрөнгө данснаас хасах тухай

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн,түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 4 дэх  заалтууд, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын Даргын  2015 оны 04-р сарын 28-ний өдрийн А/137 тоот тушаал,мөн тус газрын 2015 оны 05-р сарын 07-ний 2/2733 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

 

1. Эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэлтэй, элэгдлээрээ өртөгөө бүрэн нөхсөн нийт  63 нэр төрлийн 65 322 688  /Жаран таван сая гурван зуун хорин хоёр мянга, зургаан зуун наян найман/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтанд заасан хөрөнгийг актлаж, данс бүртгэлээс хасахыг Үндсэн хөрөнгө,бараа материал хариуцсан нягтлан бодогч /Ш.Наранчимэг/-т зөвшөөрсүгэй.

 

2. Данс бүртгэлээс хасагдаж буй 57 нэр төрлийн 62 958 961 /Жаран хоёр сая есөн зуун тавин найман мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хөрөнгийг устгалын акт үйлдэн зохих журмын дагуу устгах,нийт 6 нэр төрлийн  2 363 727 /Хоёр сая гурван  зуун жаран  гурван мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хөрөнгийг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт хүлээлгэн өгөхийг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга /О.Батдаваа/-д,

Дэлгэрэнгүй...
 

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсүүлэх тухай

E-mail Print PDF

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд

элсүүлэх тухай



Эрүүл мэндийн хөгжлийн Төвийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны А/19 дугаар тушаал 2015 оны 06 дугаар сарын 02 ны өдрийн А/76, тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.  Амаржих газрын эмэгтэйчүүдийн стационарт дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд нэгдүгээр хавсралтад дурьдсан эмч нарыг элсүүлсүгэй.

2. Сургалтыг журмын дагуу зохион байгууллахыг Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч /Д.Өнөржаргал/-д үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрдэм шинжилгээ сургалт, гадаад харилцааны албаны дарга  /Г.Баясгалан/-д даалгасугай.

Дэлгэрэнгүй...
 

Тэмцээнд оролцох тухай

E-mail Print PDF

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/50 дугаар   тушаалыг үндэслэн ТУШААХ нь:


1. Нийслэлийн эрүүл мэндийн газрын нэрэмжит Шилжин явах цомын төлөөх тэмцээнд оролцох тамирчидыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.


2. Тэмцээнд хамрагдах багийн тамирчдад өндөр зохион байгуулалттай идэвхитэй, оролцохыг, бэлтгэл хангахыг Биеийн тамирын арга зүйч                      /Н.Мөнх-Эрдэнэ/-д,


3. Тэмцээнд оролцох тамирчдын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 19,20,            21-ний өдрүүдэд зохицуулахыг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга /Ц.Мөнхцэцэг/, Суилахуйн албаны дарга /Л.Амаржаргал/ нарт тус тус үүрэг болгосугай.

Дэлгэрэнгүй...
 

2015 оны эхний хагас жилийн тооллого явуулах тухай

E-mail Print PDF

2015 оны эхний хагас жилийн  тооллого

явуулах тухай



Монгол Улсын 1996 оны 05-р сарын 27-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70-73 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:


1. 2015 оны эхний хагас жилийн бусад хангамжийн материалын тооллогыг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүртэл; Эм эмнэлгийн хэрэгсэл, Агуулахын бараа материал,Мөнгөн касс,шатах тослох материалын тооллогыг 06 дугаар сарын 30-ний өдрүүдэд нэгдүгээр хавсралтанд заасан хуваарийн дагуу явуулсугай.


2. Тооллого явуулах бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар батласугай.


3. Тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулахыг тоолллогын комиссын дарга О.Батдаваад,тооцоог 2015 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бодож дуусган, Ахлах нягтлан бодогч /Ч.Гангэрэл/-д танилцуулахыг Үндсэн хөрөнгө,бараа материал хариуцсан нягтлан бодогч /Ш.Наранчимэг/-т,Эм эмнэлгийн хэрэгсэл хариуцсан нягтлан бодогч /Б.Оюунчимэг/ нарт тус тус үүрэг болгосугай.

Дэлгэрэнгүй...
 

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмж өмчийн тухай

E-mail Print PDF


Эмнэлгийн тусламж үйлчилгээ, тоног

төхөөрөмж өмчийн тухай



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67.1, 67.2 дахь заалтууд, байгууллагын дүрмийн 2.6.3, 5.3, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2015 оны 05 сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Япон Улсын Засгийн Газрын тусламжийн хүрээнд хандивласан суурин болон зөөврийн хэт авиа оношилгооны аппаратуудыг нэгдүгээр хавсралтад дурьдсаны дагуу стационар, хэсгүүдэд хувиарласугай.

2. 2015 оны 05 сарын 15, 16-ны өдрүүдэд зохиогдох ”Суурин болон  зөөврийн хэт авиа оношилгооны аппаратыг ажиллуулах зарчим“ сургалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийг хоёрдугаар хавсралтаар,

3. Тоног төхөөрөмжийн ашиглалтын журмыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

4. Тушаалыг хэрэгжүүлэн ажиллахыг нийт эмч, эрүүл мэндийн ажилтнуудад үүрэг болгосугай.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 7 -с 8

Даргын тушаал

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.11-ны өдөр 34 эх амаржсанаас 11 охин, 23 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104011
ӨнөөдөрӨнөөдөр542
ӨчигдөрӨчигдөр1189
Энэ 7 хоногЭнэ 7 хоног5663
Энэ сарЭнэ сар17034
НийтНийт1040117
Таны IP хаяг:3Dot234Dot214Dot113

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ