Төсөл
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 15 дугаар тушаал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 01 сарын 30-ны өдрийн А/08 дугаар тушаал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2015 оны 02 сарын 03-ны өдрийн 1/124 тоот албан даалгаварыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Амаржих газрын “Эмгэг нярайн тасаг”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2. Эмгэг нярайн хэсгийн байршил, шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, хэрэгцээт хүний нөөцийн төсөөллийг стандартын дагуу гаргаж 2015 оны 03 сарын 09-ны өдөр бэлэн болгохыг ажлын хэсэг /Ц.Мөнхцэцэг/-т үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг Дотоод хяналт, шалгалт эрхэлсэн дарга /Ж.Бумнанжид/-д даалгасугай.
ДАРГА,
ЕРӨНХИЙ ЭМЧ Д.ЭНХБАЯР