ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Пүрэв, 10 1 сар 2019 06:33
Print

Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан  таниулах, иргэд, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  дэмжлэг үзүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулиар Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчидад  2019 оны 01 дугаар сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Суүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль Цаазын ахлах зөвлөх Б.Цэцэгмаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Соёлсайхан нар хүргэлээ.

Зөрчлийн ангилал, шинээр зөрчилд тооцогдох үйлдэл, гэмт хэргээс зөрчилд тооцогдсон үйлдэл, гэмт хэрэг зөрчлийн уялдаа, зарим зөрчлийн онцлог шинж гэсэн агуулгын хүрээнд  бодит жишээ дээр тайлбар өгч байсан нь ач холбогдолтой, анхаарал татсан сургалт боллоо.

Сургалтанд нийт 135 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдлаа. Сургалтандаа идвэхтэй хамрагдсан та бүхэндээ амжилт хүсье.