“ЁС СУРТАХУУН, ҮНЭТ ЗҮЙЛ” сэдэвт сургалт

Мягмар, 09 4 сар 2019 01:10
Print

2019.04.08-ны өдөр Өргөө амаржих газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооноос  эмч, эмнэлгийн ажилчдад “ЁС СУРТАХУУН, ҮНЭТ ЗҮЙЛ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд Жавзандамба хутагт төвийн багш Гавж Д.Нямсамбуу уригдан ирж лекц уншлаа.

Жавзандамба хутагт төвийн багш, гавж цолтой Д.Нямсамбуу өөрийн төв хийгээд их сургуулиудаар хичээл зааж мэдлэг, боловсрол болон гэгээрлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэхийн сацуу Гандантэгчилэн хийдийн дэргэдэх "Лавайн эгшиг" радиод ажилладаг бөгөөд Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцжээ.