Эмнэлэгт хэвтэх хувийн бэлтгэл

Лхагва, 09 4 сар 2014 03:29
Print

Эмнэлэг, эмчээ сонгосон бол та одоо эмнэлэгт хэвтэх, төрөх хувийн бэлтгэлээ хангах ёстой. Эмнэлэг рүү авч явах нэг цүнх байх бөгөөд энэ цүнхэнд өөрийн болон шинээр мэндлэх хүүхдийнхээ хэрэгцээтэй зүйлсийг бэлтгэж хийнэ.

Өөртөө:

- Иргэний үнэмлэх, гар карт, эрүүл мэндийн дэвтэр

 

- Унтлагын хувцас (хүүхэд хөхүүлэхэд тохиромжтой, хөвөн даавуун)

 

- Гадуур өмсөх дулаан халат

- 2-3 ээлжийн дулаан, хөвөн даавуун зузаан, нимгэн оймс

- Дотуураа өмсөх пудволк, майк

- Дотоож (сайн сунадаг, хөвөн даавуун)

- Хөхний даруулга (хөхүүл зориулалтын 2 ээлжийн)

- Ариун цэврийн хэрэглэл (шөнийн, харшил өгөхөөргүй чанартай)

- Том хүний памперс 2-3ш (төрсний дараах өдөр хэрэглэх)

- Нүүр гарын алчуур, саван, оо сойз, 00-н цаас, нойтон салфетка гэх мэтийн хувийн ариун цэврийн хэрэгслүүд

- Аяга, халбага, сэрээ

- Чийг татахааргүй дулаахан, амархан норхооргүй улавч, тавчок

- Сам, үсний хавчаар, боолго, гоо сайхны хэрэгслүүд

- Жижигхэн дэвтэр, бал, утасны нэгж, яаралтай үед ярих хүмүүсийн утасны жагсаалт

- Өвчин намдаах лаа 2-3 ширхэг

- Тосон глизм

/Төрсний дараа эмнэлгээс гарахад өмсөх хувцсаа өмнөөс бэлтгэж өөр цүнхэнд хийж гэрийнхэндээ захиж үлдээнэ. /

Шинээр мэндлэх хүүхдэдээ:
Өлгийднө гэвэл:
- Өлгий даавууны ком /шинээр худалдаж авсан бол усанд сайтар угаасан байх/
- Хүүхдийн хүйн хамгаалалттай 2-3ш памперс
- Нуралтаас сэргийлэх хүүхдийн тос
- Хүүхдийн зориулалттай нойтон салфетка
- Электрон халууны шил
- Хөлийг нь дулаахан байлгах зузаан оймс
- Эмнэлгээс гарахад, хүйтэн нөхцөлд шөнө өлгийдөх зузаан өлгий

Шууд хувцаслах бол
- Үргэлж хувцас 2-3 ээлж
- 2-3 ээлжийн өмд
- Дотуур өмсөх майк, ханцуйтай цамц 2 ээлж
- Малгай
- Бээлий
- Оймс 2-3 ээлж
- Нөмөрч ороох даавуу, хүүхдийн хөнжил
- Нярайн памперс 1 пакет
- Хүүхдийн зориулалттай нойтон салфетка
- Электрон халууны шил
/Дээр дурдсан зүйлс зөвхөн эмнэлэгт 1-2 хоноход хэрэгтэй болох зүйлс бөгөөд гэрт нь бусад ээлжийн хувцас эд зүйлсийг зэхэж бэлдсэн байна/