Төмсөгний хальсны усжилт

Пүрэв, 25 6 сар 2015 00:00
Print

Хүүхдийн төмсөг хэвлийд үүсч улмаар хүүхэд төрөхийн өмнөхөн доошилж хуухнагад буудаг байна.Энэхүү доошлоходоо хэвлийтэй холбоотой суваг үүсгэнэ.Энэ суваг нь төрсний дараа хаагдана.Хаагдахгүй үлдсэн тохиолдолд хэвлийд байдаг хэвийн шингэн төмсөгний хальсруу урсаж орно.
Шалтгаан: Энэ өвчин голдуу дутуу төрсөн хүүхдүүдэд тохиолдоно-төрөлхийн.Ахлах насны хүүхдэд хоёрдогчоор гэмтэл,үрэвслийн улмаас үүснэ.
Шинж тэмдэг : Нэг талын төмсөг болон тэр талын хуухнага эсвэл хоёр талынх бол хуухнага бүхэлдээ томорно,хүүхэд уйлах,өвдөх үед илүүтэйгээр томорно.Өөр онцын зовиур илрэхгүй.


Эмчилгээ: Төрөлхийн байх тохиолдолд хүүхдийг 1 нас хүртэл ажиглана.Энэ хугацаа нь хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй,төмсөгний хөгжилд нөлөөлөхгүй.Ажиглах хугацаанд усжилт нь арилахгүй бол мэс заслын эмчилгээг 1 наснаас хойш хиинэ.Хоёрдогчоор үүссэн усжилтыг эмийн болон мэс засалаар эмчилнэ.