Хөхний хорт хавдар KНАГ-ын эмч И.Дүүриймаа

Лхагва, 05 2 сар 2014 01:41
Print

Хөхний бүтэц: Үр хөврөлийн гадар хучуур эдээс үүсэлтэй, сүү боловсруулах булчирхай бөгөөд бие биеэсээ тусгай, өөхөн эдээр хүрээлэгдэх 15-20 хэсгээс бүрдэж хөхний товчийг тойрч байрладаг. Хэсэг бүр өөрийн цорготой, сүү боловсруулах цулцанлаг булчирхайнаас тогтох ба цорго нь товчний үзүүрт нээгдэнэ. Хөхний товч тойрсон нөсөөг areola mammae гэдэг.
Хөхний бүтэц үйл ажиллагаа сарын тэмдгийн үелэл, жирэмслэл, хөхөө хөхүүлэхтэй нягт уялдаа холбоотой бөгөөд дотоот шүүрлийн зохицуулгаар зохицуулагдана. Хөхний хорт хавдар
Хөхний булчирхай, сүүний цоргын хучуур эдээс ургасан хортой хавдрыг нэрлэнэ. Уг өвчин нь эмэгтэйчүүдэд ховор биш тохиолдох бөгөөд хорт хавдруудаас 6-р байранд ордог. Ихэвчлэн 40-50 насны эмэгтэйчүүд өвчилж байна.
Шалтгаан
Бэлгийн үйл ажиллагааны хэвийн үйл явц алдагдсан нөхцөлд
Үүнд:
-    Хүүхэд цөөхөн төрүүлсэн эсвэл хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд
-    Төрсний дараа хүүхдээ хөхүүлдэггүй эхчүүд
-    Нөхөргүй эмэгтэй
-    Бэлгийн замбараагүй амьдралтай
-    Олон удаа үр хөндүүлсэн зэрэг шалтгаанаар үүсэх нь элбэг.
Мөн мэдрэл дааврын хямралт өвчин, хоргүй хавдар, хөхний толгой хагарах зэрэг гэмтлүүд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Ангилал
Хөхний хорт хавдрын гадаад ерөнхий төрхөөр нь:
1. Зангилаат
2. Нэвчдэст

Зангилаат өмөн. Хатуу, нягт, хөндүүргүй, тодорхой хэлбэргүй голомт тэмтрэгдэнэ. Хавдрын ойролцох арьс барзайж цоохортоно. Энэ нь хавдар арьс түүний доод давхрагаруу түрж ургасных ба арьс барзайх шинжийг “Жүржийн хальс” шинж гэнэ. Хавдар томрох тусам тэр хэсгийн арьс үрчийж орохыг “Умбиликацийн буюу хүйсний шинж гэнэ ”. Хавдрын эсээр хөхний тунгалагийн булчирхай бөглөрхөөр хөхний товч, хөх хавдана.
Нэвчдэст өмөн. Хөхний өмөнгийн илэрч байгаа шинж байдал, эмнэл зүйгээр нь:
1.    Хуягалсан өмөн: хавдрын явц эд эсийн зхвсар тунгалагийн судсаар дамжин хөхний арьс болон зэргэлдээ байгаа эрхтэнд урган тархдаг. Иймд арьс зузаарч хуяг хэлбэртэй болдог.
2.    Ёлом маягийн хавдартай хөхний арьс их улайж тод зааг тогтож, дээр нь цэврүү үүснэ.
3.    Мастит маягийн өмөн нь явц түргэнтэй, голдуу залуу насны эмэгтэйчүүдэд төрөлттөй холбоогүйгээр үүснэ.
4.    Хөхний товчний буюу экзем маягийн өмөн. Ийм хэлбэрийн өмөнгийн үед хөхний толгой, түүний эргэн тойронд нойтон нэвчдэс, шүүрэлт үүснэ.Үүний зарим хэсэг ньяршиж зарим хэсэгтээ хайрст тав бүрхэнэ. Уг өмөнгийн үед гол төлөв сүүний сувгийн эпителийн гэмтэл давамгайлдаг.
Энэ өвчний тархалт, байрлал, үсэрхийлэл, бүтцийн онцлогоор нь TNM ангилалаар хөхний хавдрыг 4 зэрэгт хуваана.
I үе нь хавдрын хэмжээ нь 2 см орчим байх ба хөхний бусад эд эсүүдтэй авцалдаагүй, үсэрхийлэл байхгүй байна.
II үе нь А баБ хэсэгтэй байна.
IIA хэсэгт хавдрын хэмжээ 2-5см өөхлөг эдтэй барьцалдсан учраас тэр хэсэгт нь арьс хуйларсан үрчлээс суусан байна.
IIБ хэсэгт хавдар 5см-с томгүй боловч арьс үррчлээстэй,суганы хонхорт үрчлээс үүсч, тунгалагийн булчирхай томорсон байна.
III үе нь А,Б,В гэсэн хэсэгтэй.
IIIА хавдрын хэмжээ 5см-с том болж хавдрын эргэн тойронд зөөлөн эдүүд хавдрын нөлөөнд орсон байна.
IIIБ хавдар 5см-с том үсэрхийлэл нэг газарт үүссэн, эсвэл суга эгэмний доор, өвчүү далны хэсгүүдэд тунгалагийн булчирхайнууд томорсон байна.
IIIВ хавдар том үсэрхийлэлтэй,суга эгэмний дор болон дээд тунгалагийн булчирхайнууд томорсон байна.
IV үе. Хавдрын хэмжээ том бөгөөд хязгаарлагдмал буюу тархалттай байдлаар үүссэн байна. Өмөнгийн тархалт хөхний арьсанд хүрч, хавдартай хэсэгтээ яршиж харагдана. Мөн цээжний урд хэсгийн тунгалагийн булчирхай томорсон, өөр эрхтэнд үсэрхийлэлтэй байна.
Хөхний хорт хавдрын үед эгэмний дор, суга өвчүүнйи ойролцоох болон далны хэсэгт тунгалагийн булчирхай томорсон байвал тунгалагийн булчирхай томролын 1-шатны гэж үзнэ. Харин эгэмний дээд хэсэгт үсэрхийлэлтэй бол 2-р шатны гэж үзнэ.
Шинж тэмдэг оношилгоо
Эмнэл зүйн өмнөх, эмнэл зүйн гэсэн 2 шаттай. Эмнэл зүйн өмнөх үед хөхний өмөн ямар нэг шинж тэмдэггүй байна. Зориудын болон урьдчилан сэргийлэх үзлэг, флюромаммаграфи, ЭХО шинжилгээгээр 0,5см хүртэл хэмжээний өмөнгий голомтыг илрүүлэх боломжтойг анхаарах хэрэгтэй. Ихэвслэн өвчтөн өөрөө юм уу эмч хавдрыг тэмтэрч оношилдог.2-5см-н голчтой хавдар тэмтрэгдэнэ. Түүнээс жижиг хавдар тэмтрэгдэхгүй.
Эмчилгээ
Мэс заслын болон хавсарсан, иж бүрэн арга гэсэн чиглэлээр, өвчний үе шат, тархалтыг харгалзан эмчилгээ хийнэ.
Төгс мастэктоми хагалгаа, Өргөтгөсөн мастэктоми, эуяа эмчилгээ, дотоод шүүрлийн дааврын эмчилгээ хийнэ.
Төгс мастэктоми хагалгаа: хагалгааг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд хөхний ойролцоо байгаа лимфийн булчирхай болон цээжний бага булчинг, том булчингийн хальстай нь цуг авна.
Өргөтгөсөн мастэктоми. Энэ аргын төгс мастэктомийн арга дээр нэмж II-III хавиргануудын мөгөөрс хэсгийг тайрч аваад ард нь байгаа өвчүүний ойролцоох булчирхайг бас түүж авна.
Туяа эмчилгээ: Хийсэн хагалгааны үр дүнг схйжруулах зорилгоор болон үсэрхийлэлтэй, хагалгаа хийх боломжгүй үед химийн эмчилгээтэй хослуулан хийнэ.
Дотоод шүүрлийн дааврын эмчилгээ: Хавдар үсэрхийлсэн үед энэ аргыг хэрэглэх бөгөөд даавар ялгаруулах зарим эрхтэнийг авах хагалгааг маш харийн заалттай хийдэг.
Тавилан
Тавилан муу өмөнгийн аль шатанд хийсэн мэс заслын 90% нь 5жилийн дотор дахидаг. Өмөн хагалгааны хэсэгт дахисан бол дахин хагалгаагаар авч даавар, цитостатик эмчилгээг хийнэ. Хагалгааны алсын үр дүнг хавдрын үе шат үсэрхийлсэн тунгалагын булчирхайн тоо ширхэг, оношилгооноос их шалтгаална.хагалгааны дараа нийлэг эдээр хийсэн хиймэл хөх суулгах, арьс булчингаар хөх сэргээх хагалгаа хийхийг чухалчилдаг.