Дурангийн мэс засал

Мягмар, 08 1 сар 2013 16:08
Print

1. 2005 оны 5 сард Францын Клермон -Ферранд -н АУИС-н эмнэлэгийн эмч Николас Бурдел, Ян Ланглет, Даниел Девин нар тус эмнэлэгт ирж дурангийн мэс заслын талаарх анхны мэдэгдэхүүн өгөх сургалт зохион байгуулсаар дурангийн мэс засал хөгжих эхлэл болсон

2. 2005 оноос Францын APAU төсөлтэй хамтран дурангийн мэс заслыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.

3. 2005-2006 онд тус Амаржих Газрын их эмч Д.Өнөржаргал эмч Францын засгийн газрын тэтгэлээр дурангийн мэс заслын чиглэлээр суралцан дурангийн мэс заслын мэргэжил эзэмшсэн

4. 2009 оны 6-р сард Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг анх удаа хийж эхэлсэн бөгөөд АНХНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ Австралийн Кибеле багийн эмч Ким Жансен болон Кибеле багийнхантай хамт хийсэн

5. 2009 онд Францын Аllier мужийн КЛЕРМОН-ФЕРРАНД хотын АУИС-н эмнэлэг, ДУРАНГИЙН ОЛОН УЛСЫН ТӨВТЭЙ хамтран ажиллах гэрээ байгуулж дурангийн мэс заслын багийг багаар Франц улсад сургаж амаржих газар дурангийн мэс заслыг амжилттай хийж байна

6. 2009 онд БУРИАД УЛСЫН ПЕРИНАТАЛЬ ТӨВ, Буриадын Их сургууль болон Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд Улан үд хотод нийт 5 удаагийн баг 21 хоногийн туршлага солилцох семинар, бага хурал зохион байгуулан оролцож мөн 2 удаагийн Олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэн оролцож Оросын талаас ч мөн манай Амаржих газар 2 удаагийн сургалт, хуралд оролцов.

7. 2009 онд Английн “BirthlinkInternational” олон улсын байгууллагтай хамтран ажиллах, туршлага судлах, сургалт явуулах гэрээ байгуулснаас хойш 3 жил хамтран ажиллаж сувилахуйн болон эх баригч нарын ажлын байран дахь сургалтыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжилтэний ур чадвар сайржирч байна.

8. 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэл дурангийн мэс заслаар умайн хавдар, өндгөвчний уйланхай, үргүйдлийн эмчилгээ хийж оношлогооны дурангийн мэс засал бүхий нийт 300 орчим дурангийн мэс заслыг амжилттай хийж хүндрэлгүй ажиллав.

9. 2010 оны 3-р сард Францын олон улсын дурангийн төвтэй хамтран “ONLINE” хэлбэрээр хэлэлцэж умайн гаднах жирэмснийг дурангаар эмчлэх мэс заслыг анх удаа амжилттай хийлээ.

10. Франц улсын Олон улсын дурангийн төв дээр 2011 онд эх барих эмэгтэйчүүдийн Т.Ариунцэцэг, Б.Дашдэмбэрэл, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний Н.Баярцогт эмч нар 6 сарын хугацаанд дурангийн мэс заслын чиглэлээр суралцуулж дурангийн мэс заслын анхны багийг бэлтгэн сургав.

2011 онд Монгол улсын хэмжээнд анх удаа ДЭМБын дэмжлэгтэйгээр 10 000USD - ын санхүүжилтээр ДУРАНГИЙН СУРГАЛТЫН ТӨВ нээсэн нь дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд том алхам болов. Мөн тус төвийг түшиглэн хамтарсан сургалтыг 3 удаа амжилттай зохион байгуулж хот, орон нутгийн эмч, резидент эмч нарыг оролцуулав.