АНУ-ЫН ЭМЧ НАР ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР ЗОЧИЛЛОО.

Лхагва, 17 7 сар 2019 03:26
Print

АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Б.Жаргалсайхан олон талт хамтын ажиллагаатай АНУ-ын Лос-Анжелесийн Хүүхдийн эмнэлэг, Өмнөд Калифорнийн  их сургуулийн профессор, хүүхдийн их эмч  Давид Варбуртон, АНУ-ын Чикаго хотын Иллиниосийн их сургуулийн профессор, нярайн тасгийн эрхлэгч Раж Уша  нарын хамт  Нийслэлийн Өргөө амаржих газрын төрөх өрөө, нярайн тасгийн үйл ажиллагаатай танилцав. АНУ-ын  нарийн мэргэжлийн  профессорууд нярайн эмч нартай "НЯРАЙН СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" сэдвээр уулзалт, ярилцлага хийж,  зарим нэгэн өвчтөнг үзэж, зөвлөгөө өгөв. АНУ-ын профессоруудыг   Өргөө амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг хүлээн авч уулзаж, цаашид нярайн өвчлөлийн чиглэээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.