ФРАНЦ УЛСЫН APAU НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ ЗОЧИЛЛОО.

Пүрэв, 19 9 сар 2019 10:47
Print

2019.09.19-ний өдөр Франц улсын Аллер мужийн иргэдийн төлөөлөгчидийн хурлын олон улсын хамтын ажиллагааны хэлтэсийн ажилтан, APAU нийгэмлэгийн ажилтан Véronique HERUPE, гадаад харилцааны ажилтан Anne-Gaëlle MORICE, биологич Corinne LAFORT нар Өргөө амаржих газар хүрэлцэн ирж  даргын үүрэг гүйцэтгэгч А.Дүүрэнбилэг, Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал нартай уулзаж хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажил, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Өргөө амаржих газар APAU нийгэмлэгтэй  хамтран ажиллааад хэдийн 15 жил болжээ. Цаашдаа хамтын ажиллагааныхаа үр дүнг илүү амжилттай болгохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүх талаар нээлттэй байх болно гэдгээ талууд хэллээ.