“ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СЭЛБЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ-2

Мягмар, 29 10 сар 2019 08:46
Print

2019.10.29-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт сувилагч нарт Сувилахуйн алба, цусны сувилагч Цогзолмаа нар хамтран “Цус цусан бүтээгдэхүүний сэлбэх үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг явуулж Цус сэлбэлтийн зохицуулах зөвлөлийн ажиллах журмыг танилцууллаа.

Мөн Эмэгтэйчүүдийн тасаг, нярайн тасгийн сувилагч нарт цусны өрөөнд гардан үйлдлээр цус сэлбэх үйл ажиллагааны чанар, цусны аюулгүй байдлыг хангахад цус сэлбэлтэнд оролцдог эх баригч, сувилагч мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлага, цус зөөвөрлөх үйл явц, цус, цусан бүтээгдэхүүнийг хэрхэн зохистой хэрэглэх, түүнд хяналт тавих зэрэг сэдвүүдээр сургалтыг явуулж дадлага хийж практикт хэвшүүлэх чадвар эзэмшүүллээ. Уг сургалтанд нийт 34 эх баригч, сувилагч хамрагдлаа.