МОНГОЛ УЛСАД ШИНЭ ИРГЭН БЭЛЭГЛЭЖ БУЙ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД БОЛОН ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙНХЭНД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Пүрэв, 14 11 сар 2019 03:59
Print

2019.11.14-ны өдөр Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу " ТӨРӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?, ТӨРӨЛТИЙН ҮЕ ШАТУУД,  ЯАГААД ТӨРӨЛТӨНД ЭЦЭГ ЭХЧҮҮД БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?” сэдвээр эх баригч О.Наранчимэг, эх баригч М.Мэндбаяр  нар асуудалд суурилсан сургалт явууллаа. Тус сургалтанд 23 жирэмсэн ээж, түүний гэр бүлийнхэн хамрагдав. Дараагын сургалт 2019.11.28-ны өдөр Өргөө амаржих газрын хурлын А зааланд 10:00 цагт “ТӨРӨХ ҮЕИЙН ӨВДӨЛТ НАМДААХ АМАРЧ ТАЙВШРАХ АРГУУД, БАЙРЛАЛ” сэдвээр орох болно.