Архивын журам

Даваа, 21 4 сар 2014 05:55
Print

Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү журмын зорилго нь байгууллагын архивын хэвийн үйл ажиллагааг хангах баримтын ашиглалт, нөхөн бүрдүүлэлттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн  архивын ажилтан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Байгууллагын архивын үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөн ажиллана.
Хоёр. Архивын ажил хариуцсан ажилтны үүрэг
Байгууллагын архивт жил тутмын захирамжлалын болон зохион байгуулалт  санхүүгийн баримтаар нөхөн бүрдүүлэлт хийнэ.
Байгууллагын архивын баримтанд Архивын ажил  хариуцсан ажилтан 4 жилд  нэгээс доошгүй удаа тооллого явуулна.
Архивын холбогдолтой мэдээ,акт,  судалгаа, жагсаалт, тооллогын дүн мэдээ зааврын дагуу хөтлөх, заасан хугацаанд нь үнэн зөв мэдээ тайланг гаргаж өгнө.
Гурав.Архивын ажил хариуцсан ажилтны эрх
Тухайн онд хөтлөгдөж шийдвэрлэгдсэн хадгаламжийн нэгжийг байгууллагын архивт шилжүүлэхийг Стационар, хэсгүүдийн  арга зүйч сувилагч нараас шаардах
Архивын ажилд зайлшгүй шаардагдах бүртгэл, жагсаалт зэргийг зохион байгуулалтын нэгж, ажилтанаас гаргуулж авах архивын ажлыг сайжруулах, боловсронгуй болгох асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд санал, дүгнэлт гаргах
Архивын хууль, дүрэм, журмыг зөрчсөнүйлдлийн талаар удирдлагад болон архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчид мэдэгдэх зэрэг болно.
Дөрөв. Байгууллагын  архивын нөхөн бүрдүүлэлт
Тухайн онд хөтлөгдөж шийдвэрлэгдсэнхадгаламжийн нэгжийгхүлээн авах хуваарь гарган зохион байгуулалтын нэгжийн даргаар батлуулан, батлагдсан хуваарийн дагуу дараа оны 01 дүгээр улиралд батлагдсан Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хүлээлгэнэ өгнө.
Өвчтөний түүх, Төрөлтийн түүх, Нярайн түүх зэргийг бүртгэлд орсныдараа,  Шинжилгээний хариугирснээс 3 хоногийн дараа тухайн Стационар хэсгүүдийн арга зүйч сувилагч нар заавал бүртгэл үйлдэж тоо ширхэг, овог нэрийг тусган бичиж  архивт хүлээлгэн өгнө. 
Стационар хэсгүүдийн арга зүйч сувилагч нар тухайн онд хөтлөгдөж шийдвэрлэгдсэн хадгаламжийн нэгжийг байнга, түр хадгалах хадгаламжийн нэгж, болон боловсон хүчний хувийн хэргээр ялган, нөхөн бүрдүүлэлт хийнэ.
Стационар, хэсэг албадын ажилтанууд Байгууллагын архивын зааврын дагуу хадгаламжийн нэгж бүрдүүлж өгөх ба шаардлага хангаагүй хадгаламжийн нэгжийг хүлээн авахгүй болно.
Тав. Байгууллага иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа хуулбар олгох
Архив нь байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу мэдээллийг архивын лавлагаа, архивын хуулбар болон хэсэгчилсэн хуулбар хэлбэрээр олгоно.
Архивын лавлагаа, архивын хуулбар, хэсэгчилсэн хуулбарыг байгууллага иргэдээс бичгээр ирсэн хүсэлт /албан бичиг, өргөдөл/-ийн үндсэн дээр олгоно.
Архиваас шинжилгээний хариуг иргэдэд олгохдоо хуулбарлан, хуулбар олгосон бүртгэл үйлдэж олгоно.
Байгууллага, иргэдийн хүсэлтийг хүлээн авч бүртгэснээс хойш 1-3 хоногийн дотор багтаан хариу өгнө.Албан бичгээр ирсэнхүсэлтэнд хариу өгөх хугацааг заасан байвал уг хүсэлтэнд заасан хугацааны дотор хариу өгнө.
Архивын лавлагааг олгохдоо зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг тамга тэмдэгээр баталгаажуулна.
Клиникийн нэгдүгээр  амаржих газрын эмч, резидент нар архивын баримт материалаас эрдэм шинжилгээний холбогдолтой судалгаа хийх бол байгууллагын даргаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр судалгааны ажил хийнэ.