ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРАМ

Пүрэв, 28 8 сар 2014 05:16
Print

Даатгуулагчид эмнэлгийн хуудсыг эмчлүүлж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор ,жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэнээс хойш болон амаржсаны дараа 30 хүртэл хоногийн дотор эмнэлгийн байгууллага/харъяа/ бичиж олгоно.
Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол дээрхи хугацаа хэтэрсэн үед бичигдсэн эмнэлгийн хуудсаар ХЧТА –ны болон жирэмсэн ,амаржсаны тэтгэмж олгохгүй.
Эмнэлгийн хуудсыг буруу бичсэн, засварласнаас хүчингүй болсон үрэгдүүлсэн тохиолдолд буруутай этгээдээр эмнэлгийн хуудасны үнийг гурав дахин нэмэгдүүлсэн үнээр төлүүлнэ.  Энэ нөхцөлд эмнэлгийн хуудсаар тэтгэмж олгоогүй талаар ажил олгогчийн тодорхойлолт, маягтын үнийг төлсөн төлбөрийн

баримтыг үндэслэн анх бичсэн эмнэлгийн байгууллага дахин бичиж олгоно.
Эмнэлгийн хуудас дараах тохиолдолд олгохгүй.Шаардлагатай бол магадлагаа олгоно.
Үүнд:
1. Өөрийн эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулсан, хуурамчаар өвчилсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, эмчилгээнээс санаатайгаар зайлсхийсэн нь тогтоогдсон тохиолдолд
2.Өвчтөн асарсан
3. Халдварт өвчний улмаас хөл хорьж тусгаарласан
4. Өөрийн хүсэлтээр гоо сайхны мэс засал хийлгэсэн
5.Хувийн эмнэлэг амбулаториор эмчлүүлсэн
6.Рашаан сувилалд сувилуулсан 
Эмнэлгийн хуудсыг хэвтэн эмчлүүлсэн бол өвчний түүх ,амбулаториор эмчлүүлсэн бол эмчилгээний карт, эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн статистикч их бага ,эмчлэгч их эмч бичнэ.Эмнэлгийн байгуулагын дарга эмнэлгийн хуудас бичсэн үндэслэлийг шалгаж гарын үсэг зурж,эмнэлгийн тэмдгээр баталгаажуулан олгоно.