МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ БАГЦ ЦАГ БИЕЛҮҮЛЖ СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Баасан, 19 9 сар 2014 03:53
Print

 

1.Өргөдлийн маягт /ЭМС-ын 2013 оны 68 дугаар тушаалаар баталсан загвар/
2.Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Хугацаа дуусах лиценз /эх хувиараа/
5.Багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт /хавсаргах/
6. 3*4 хэмжээний зураг 2%
7.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт 5000 төгрөг
-Дансны дугаар: 2611016809
-Хүлээн авагч банк: Улаанбаатар
-Хүлээн авагч байгууллага: СБД-н татварын хэлтэс
-Гүйлгээний утга:ЭТХТөв 9086331
8.Багц цаг биелүүлсэн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт
9.Эрүүл мэндийн сайдын 68 дугаар тушаалын 1,5 дахь заадтанд хамрагдсан 25-аас дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүд дээрх материалаас гадна хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, албан газрын тодорхойлолт хавсаргана.
10. 2 жилийн зөвшөөрлийг 5 жил болгон сунгуулах мэргэжилтнүүд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/, албан газрын тодорхойлолтыг хавсаргана.
Эмч,сувилагч,  эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө дээрх материалыг бүрдүүлэн Хүний нөөцийн албанд өгөх.
Багц цаг биелүүлээгүй зөвшөөрлийн шалгалтанд орох эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд Эрүүлмэндийн хөгжлийн төвийн цахим хаяг / http://chd.moh.mn /-аар орж мэдээллийг авах.

 

 

 

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн салбар зөвлөл