НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА.

Баасан, 01 11 сар 2019 08:48
Print

2019.10.31-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар Эх барих, нярай, эмэгтэйчүүд, амбулаторийн тусламж, үйлчилгээгээр ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо гэрчилгээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт хэмжилзүйн газар Ахлах мэргэжилтэн, Ахлах аудитор Д.Чимгээ гардуулан өглөө.

Эргэн санахад:2018.02.06-ны өдөр Нийслэлийн Ууган байгууллага болох Нийслэлийн Өргөө амаржих газар “AMU Consulting” ХХК-тай хамтран “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх өндөр зорилт тавьж хамтын гэрээнд гарын үсэг зурж эхлүүлж байсан юм.

"ХАН ГОЛОМТ ГРУПП”-ийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨГӨЛДӨРШИЛ” ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийх, чанарын бодлого, зорилтоо тодорхойлж 43 удаагийн цогц сургалтаар давхардсан тоогоор 3200 гаруй эмч, ажилчдыг сургаж,, 49 журам, баримт бичгийн боловсруулалт, эмнэлгийн гадна, дотно тохижилтыг хийж эмч, эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг хангасан байгууллага болох ажлыг шат дараалалтайгаар хийж ажилласан байна.

Олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр амаржих газрын эмчилгээ, үйлчилгээ, үйл ажиллагаа ил тод, чирэгдэлгүй илүү хяналттай, эмх цэгцтэй, түргэн шуурхай, баталгаа нотолгоотой болж, хэрэглэгч, үйлчүүлэгчийн сэтгэл ханамж дээшилхээс гадна гадаад харилцаа, дэвшилтэт технологыг нэвтрүүлж дэлхийн жишигт хүрсэн эмнэлэг болох эхний алхамаа ийнхүү тавьж байна.

Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчид та бүхэндээ баяр хүргэе