Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албанаас “Эх нярайн тусламж, үйлчилгээний хяналтын хуудсыг үйл ажиллагаанд хэрэглэж хэвшүүлэх, ижил мэргэжилтний үнэлгээг тогтмол хийж алдаа зөрчил, эрсдлээс сэргийлэх нь ” чанарын өдөрлөгийг зохион байгууллаа

Баасан, 23 10 сар 2015 05:43
Print

1

НӨАГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албанаас 2015.10.22-ны өдөр “Эх нярайн тусламж, үйлчилгээний хяналтын хуудсыг үйл ажиллагаанд хэрэглэж хэвшүүлэх, ижил мэргэжилтний үнэлгээг тогтмол хийж алдаа зөрчил, эрсдлээс сэргийлэх нь ” сэдэвт чанарын өдөрлөгийг байгууллагын хэмжээнд зохион байгууллаа.

Нийт 100 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн идэвхитэй оролцсноос

1-р байранд М.Эрдэнэбаатар ахлагчтай баг

2-р байранд Х.Оюунгэрэл ахлагчтай баг

3-р байранд Р.Уранчимэг ахлагчтай багууд байр эзэллээ. Өдөрлөгөөр  байгууллагын хэмжээнд хэрэглэгддэг 98 ижил мэргэжлийн үнэлгээ, хяналтын хуудсыг НЭМГ-ын харъяа зарим эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, нийт эмч эрүүл мэндийн  мэргэжилтнүүдэд сурталчилан таниуллаа. Уг өдөрлөгт идэвхитэй оролцсон нийт эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ ажлын өндөр амжилт хүсье