Нийслэлээс Хамт олноо манлайлан ажилласан ажилчдыг шагналаа

Баасан, 24 2 сар 2017 08:34
Print

2017.02.24-ний өдөр Нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгт амжилт гаргасыг өндрөөр үнэлж "НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр Амбулаторийн сувилагч Ө.Алтанцэцэг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн "ЖУУХ БИЧИГ"-ээр төрөх төрсний дараах хэсгийн эх баригч Ж.Сүнжидмаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/21 тушаалаар Нийслэлийн Эрүүл Мэндийн "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр Эмэгтэйчүүдийн стационарын сувилагч Б.Төгс, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын "ӨРГӨМЖЛӨЛ"-өөр Эрчимт эмчилгээний хэсгийн туслах сувилагч Х.Энхтуяа, Жирэмсний эмгэгийг эмчлэх хэсгийн асрагч Г.Отгонцэцэг нар тус тус шагнагдлаа. Хамт олноо манлайлан ажилласан ажилчиддаа НӨАГ-ын хамт олноос талархал дэвшүүлье.