ЭМЯ-аас Хамт олноо манлайлан ажилласан ажилчдыг шагналаа

Баасан, 24 2 сар 2017 09:52
Print

 2017.02.24-ний өдөр ЭМЯ-аас Хамт олноо манлайлан ажилласан ажилчдыг шагналаа. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/71 тоот тушаалаар Засгийн газрын шагнал "ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" хүндэт тэмдгээр НӨАГ-ын даатгалын эмч Н.Оюунмэд, эрчимт эмчилгээний хэсгийн сувилагч С.Сайнхишиг, яамны "ЖУУХ БИЧИГ"-ээр мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч С.Дүүрэнбаяр, эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Болоржаргал, мэс заслын сувилагч Г.Туяамаа, , лифтчин Н.Баянмөнх, асрагч Т.Ягаанцэцэг нар тус тус шагнагдлаа. НӨАГ-ын хамт олноос талархал дэвшүүлье.