Шагнал

Баасан, 08 9 сар 2017 02:47
Print

 2017.09.08-ны өдөр МҮЭ-ийн хөдөлгөөнийг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч, хөгжсөний 100, Үндэсний төв байгуулагдсаны 90  жилийн ойн "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр Даргын үүрэг гүйцэтгэгч, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Наранцацралт, Байгууллагын бодлого төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Г.Баясгалан, Хүний нөөцийн албаны дарга Ж.Дэлгэрцэцэг, Төрөх төрсний дараах хэсгийн ахлах эх баригч Х.Болормаа, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч С.Сайнхишиг нар шагнагдлаа. Шагнал авсан нийт эмч, эмнэлгийн ажилчиддаа хамт олны зүгээс талархал илэрхийлье.