2018.05.10-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар шагналын хур буусан өдөр байлаа.

Пүрэв, 10 5 сар 2018 09:02
Print

2018.05.10-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар Олон улсын эх баригчдын болон сувилагчдын баярыг тохиолдуулан хүйн ээж, буянтай алтан гарт сувилагч мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг сарнай цэцэг, идээ ундааны дээжтэй удирдлагын зүгээс зохион байгуулж тангаргаа уншиж хиймороо сэргээсэн сайхан өдөр боллоо. Энэ өдөр шагналын хур буусан баярт өдөр байв.
Эрүүл мэндийн салбарт идэвх санаачлага, үр бүтээлтэй олон жил ажилласан, Нярайн сувилагч Д.Чанцалням, Эх барих тасгийн хүлээн авах, яаралтай тусламж, жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эх баригч Ч.Баттуяа,

 Нэгдсэн мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний хэсгийн мэс заслын сувилагч Г.Долгорсүрэн нарыг Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын нэрэмжит “ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагнал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч Н.Гэрэлсайхан, мэс заслын сувилагч Г.Долгорсүрэн нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”, сувилагч А.Нармандах Эрүүл мэндийн яамны жуух бичиг, сувилагч Ч.Одончимэг, мэс заслын сувилагч Н.Баярхүү нарыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагналаа. 
Мөн Эм зүйн албанаас сувилагч, эх баригч нарын дунд эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд идэвхитэй зөв дэмжлэг үзүүлсэн Төрөх, төрсний дараах хэсгийн сувилагч О.Алтангэрэл, Эмэгтэйчүүдийн тасгийн сувилагч Г.Энхчимэг нарт бэлэг мөнгөн шагналыг гардууллаа.

Шагнал хүртсэн нийт сувилагч нартаа Олон улсын эх баригчдын болон сувилагчдын баярын мэнд хүргэж ажил хөдөлмөрт нь амжилт гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ХАМТ ОЛНООС