Клиникийн Нэгдүгээр Амаржих Газар тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээллийн дүүргүүдийн эмч нартай хамтран семинарыг зохион байгуулав.

Пүрэв, 10 4 сар 2014 01:13
Print

Нэгдүгээр Амаржих Газар, НЭМГ-ын эх барихын мэргэжилтэн, ХУД, СБД, ЧД, БГД, Багахангай дүүргийн чанарын албаны дарга нар, эх барих эмэгтэйчүүдийн ахлах мэргэжилтнүүд,эх барихын эмч нар,өрхийн эмч нарын төлөөллүүдтэй тулгамдаж буй асуудлуудын (гэрийн төрөлт,нярайн нас баралт,жирэмсэний хяналтанд ороогүй эхчүүд,амьгүй төрөлт) талаар хамтран хэлэлцэж шийдвэрлэх арга замуудын тухай ярилцав.Цаашид хамран ажиллах талаар ярилцаж, төрсөн эх нярайг хүлээж авах, нарийн мэргэжлийн эмч нарыг дуудах, нэгдсэн эмнэлгүүд жирэмсэний хяналтыг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг чанаржуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэх ,ахиц гарган ажиллахаар боллоо.