2015.06.17-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар,Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо

Лхагва, 17 6 сар 2015 02:57
Print

2015.06.17-ны 10 цагт Нийслэлийн өргөө амаржих газрын захиргааны “Б” зааланд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн өргөө амаржих газрын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.Энэ хамтын ажиллагаагаар Монгол улсын Эрүүл Мэндийн сайдын “Халдварт өвчинтэй жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламжийг сайжруулах ” тухай 2009 оны 241 тоот тушаалыг хамтран хэрэгжүүлэхэд үүсэх харилцааг зохицуулах болон халдварт өвчинтэй жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оношлох, тусгаарлах, шилжүүлэн хэвтүүлэх, эмчлэх, эсэн мэнд амаржуулах ажиллагааг халдварын сэргийлэлт, хяналтын ажлын горимонд нийцүүлэн шуурхай зохион байгуулахад талууд хамтран ажиллана.