МОНГОЛ УЛСЫН ЭХ БАРИГЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ЖИРЭМСЭН ҮЕД ӨГӨХ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАХ ЗААВАРЧИЛГААГ САЙЖРУУЛАХ МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН СУРГАЛТ /JICA ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага/

Лхагва, 10 10 сар 2018 06:33
Print

Монгол Улсын эх баригч нарын  мэргэжлийн ур чадвар, жирэмсэн үед өгөх эрүүл мэндийг хянах зааварчилгааг сайжруулах Монгол-Японы хамтарсан анхдугаар сургалт 2018.09.17-2018.09.20-ны хооронд Нийслэлийн Өргөө амаржих газар амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалт нь 2018 оны 9-р сараас 2020 оны 6-р сарын хугацаанд нийт 5 удаагын сургалт явуулахаас эхний удаагын сургалт ийнхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сургалтын зорилго нь жирэмсэн эхчүүдийн дунд жирэмслэлтээс шалтгаалсан даралт ихсэх, эрхтэн тогтолцооны суурин дээр үүссэн эмгэг өөрчлөлт, жирэмсэн үеийн цус багадалт, таргалалт буруулах замаар жирэмсэн үеийн болон төрөлтийн  хүндрэлээс урьдчилан сэргийлэх жирэмсэн эхчүүдийн эрүүл ахуйн зөв дэглэмд сургах зохистой хооллох дадал эзэмшүүлэх сургалтыг эх баригч нарт эзэмшүүлсэнээр эхийн эндэгдэл, жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг багасгахад оршино.

Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж санаачилсан: Т.Лхагва-Очир Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Хүрэлцэн ирсэн төлөөлөгч багш нар:

Томоко Таомура “Кишокай Эмнэлгийн Корпорац”-ийн  ЭБЭ их эмч, АУ-ны доктор

Фумико Юмезаки “Кишокай Эмнэлгийн Корпорац”-ийн  дунд мэргэжлтнийг  хариуцсан албаны дарга

Марико Сумида “Кишокай Эмнэлгийн Корпорац”-ийн  эх баригч, Ахлах зэрэгтэй

Мики Нагатани  “Кишокай Эмнэлгийн Корпорац”-ийн  гадаад албаны дарга

Сургалтанд хамрагдсан:

Өргөө амаржих газрын 16 эх баригч

Чингэлтэй ЭМТ-ийн 2 эх баригч

Таны Итгэл өрхийн эмнэлэгийн 1эмч, 1 эх баригч нийт 19 эх баригч, 1 эмч