Шагнал

Мягмар, 06 12 сар 2016 00:00
Print

 Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг тохиолдуулан Ахлах нягтлан бодогч Ч.Гангэрэлийг Монгол улсын санхүү, эдийн засгийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж, Сангийн сайдын 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн 388 дугаар тушаалаар "Санхүү-банкны тэргүүний ажилтан" цол тэмдгээр, нягтлан Ц.Түмэн-Өлзийг Монгол улсын Сангийн Яамны Жуух бичгээр шагналаа. НӨАГ-ын хамт олноос талархал дэвшүүлье.