СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Даваа, 22 12 сар 2014 02:43
Print

Огноо:2014 оны 12 дугаар сарын 22

Сонгон шалгаруулалтын нэр:  Нийслэлийн Өргөө амаржих газрын илүүдэлтэй байр талбайг түрээслэгчийг сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: НӨАГ-2014-12-22-01

Нийслэлийн Өргөө амаржих газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан”Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалтанд оролцогчийг/ хуулийн этгээд/ “Нийслэлийн Өргөө амаржих газрын илүүдэлтэй байр талбайг түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1. Түрээсийн төлбөр төлөх, барьцаа төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

2. Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, байгууллагын  сонирхсон хэсгийн  байр талбайг түрээслэх тухайгаа болон өөрийн нэр хаягийг тодорхой бичиж ирүүлсэн байх

3. Түрээслэх байрыг ямар үйл ажиллагааны чиглэлээр ашиглахаас хамаарч тухайн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл шаардана

4. НИТХ-ын 2014 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “ Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд мөрдөх нэгж талбайн доод үнэ”-ээс багагүй байх

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Автозамчдын гудаминд байрлах Нийслэлийн Өргөө амаржих газрын Захиргааны байр 1 дүгээр давхар Эдийн засагчийн өрөөнд ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын материалыг 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Зөвхөн шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БУЙ ТҮРЭЭСИЙН БАЙРУУДЫН ЖАГСААЛТ

Түрээсийн объект

Нийт талбайн хэмжээ /м2/

Зориулалт

Байгууллагаас тавьсан шаардлага

1

Сүхбаатах дүүрэг 01-р хороо Нийслэлийн Өргөө амаржих В блок 1-р давхар

10,08

Эмнэлгийн болон эрүүл ахуйн хэрэгслийн худалдаа

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

2

Сүхбаатах дүүрэг 01-р хороо Нийслэлийн Өргөө амаржих В блок 2-р давхар

15,775

Лаборатори

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

3

Сүхбаатах дүүрэг 01-р хороо Нийслэлийн Өргөө амаржих Өргөтгөлийн 1-р давхар

23,4

Эмнэлгийн болон эрүүл ахуйн хэрэгслийн худалдаа

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

4

Сүхбаатах дүүрэг 01-р хороо Нийслэлийн Өргөө амаржих Өргөтгөлийн 1-р давхар

12,3

Кофе шоп

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

5

Сүхбаатах дүүрэг 01-р хороо Нийслэлийн Өргөө амаржих Өргөтгөлийн 1-р давхар

20,88

Эмийн сан

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

6

Сүхбаатах дүүрэг 01-р хороо Нийслэлийн Өргөө амаржих Г блок 1-р давхар

8,7

Нярайн хэрэглээний худалдаа

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

7

Сүхбаатах дүүрэг 01-р хороо Нийслэлийн Өргөө амаржих Г блок 1-р давхар

11,9

Нярайн хэрэглээний худалдаа

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

8

Сүхбаатах дүүрэг 01-р хороо, Харуулын байр

5

Түргэн үйлчилгээний цэг

Нийслэлийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах