НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ТӨРИЙН ОРДОНД ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Пүрэв, 25 10 сар 2018 06:10
Print

Нийслэлийн Өргөө амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ 2018 оны 10-р сарын 20-ний өдөр Төрийн ордонд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн он жилүүдээ дурсаж мөн1 жилийн турш ууган төрөх эмнэлэгээ алдаршуулсан 9 том арга хэмжээ бүтээн байгуулалт, ажил, үйлс бүтээлээ  дүгнэж хамт олон, ахмад ажилчид, зочидтой нэгэн өдрийг хамтдаа баяр хөөртэй, аз жаргалтай өнгөрүүллээ.

Ололт амжилт, түүхэн цаг хугацаагаа дурсан санасан  энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан үе үеийн ерөнхий эмч нар, ахмадууд, ОХУ, Франц, Австрали, Япон зэрэг улсын төлөөлөл нийт 800 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баярын мэндчилгээ илгээснийг Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баярын мэндчилгээ илгээснийг МУИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл баярын илгээлт илгээснийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар уншиж танилцууллаа.

Хурлын үеэр МУ-ын Засгийн газрын шагнал-1, ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-16, ЭМЯ-ны жуух бичигээр 15, НЭМГ-ын Тэргүүний ажилтанаар-3, НЭМГ-ын Өргөмжлөл 4 болон бусад шагналаар шагнаж урамшууллаа. Мөн Европын холбооны диплом /дурангийн мэс засал/ Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Ганхуяг, Ц.Энхбат нар гардан авлаа. Төрийн дээд одон, медаль болон хүндэт шагналаар шагнагдсан та бүхэнд баяр хүргэе.

90 жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулсан, комиссын дарга нар Ш.Цэрэнсамбуу, С.Алтантуяа нартаа, Түүхэн ном бичсэн зөвлөх эмч Т.Эрхэмбаатар, олон нийтийн бүхий л ажлыг хариуцсан Д.Оюунбилэг, зурагчин эмч П.Эрдэнэбаатар мөн төрийн ордныг зохион байгуулсан Т.Энхбаатар, Д. Наранцацралт,.Б.Мягмарцэрэн, Д.Уранчимэг, Б.Оюунтунгалаг, Д.Сумьяа, Хүний нөөцийн алба, Эрдэм шинжилгээний хурлыг өндөр түвшинд зохион байгуулсан Э.Лхагва -Очир, А.Дүүрэнбилэг, Д.Халиун эмч нартаа, нийт резидент эмч, Сувилахүйн алба, бүх тасгийн эрхлэгч арга зүйч нарт, комиссын гишүүд, бүх ажилчиддаа баярлалаа!!!            Нийслэлийн Өргөө Амаржих газрын Дарга Г.Баясгалан