ОСОЛ, ГЭМТЛИЙН ЭРСДЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА НЭГДЭЦГЭЭЕ...

Пүрэв, 11 4 сар 2019 02:12
Print

Өнөөдөр 12:30-13:00 цагийн хооронд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдэнэ.