ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ”

Даваа, 22 4 сар 2019 04:13
Print

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019.04.20-ний өдөр “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээнд Өргөө амаржих газрын өдрөөр ажилладаг нийт 37 эмч, эмнэлгийн ажилчид оролцож 11:00 цагт эхлүүлэж 90 минутын турш Маршлын гүүрнээс Туул голын эрэг дагуу 150 м газрыг цэвэрлэж 16 шуудай хог, хаягдалыг цэвэрлэлээ.
Мөн тус өдрийн ээлжнээс буусан 40 гаруй эмнэлгийн ажилчид амаржих газрын гадна талбайн эргэн тойрондох их цэвэрлэгээг хийлээ.
                                          Хоггүй хот бидний ирээдүй