"Амьлуулах суурь тусламж"-ийн мэдлэг олгох сургалт

Мягмар, 19 2 сар 2019 05:17
Print

2019.02.19-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Үйлдвэрчний хорооноос “Амилуулах суурь тусламж”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг НӨАГ-ын Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч С.Дүүрэнбаяр явууллаа. Тус сургалтад Өргөө амаржих газрын захиргаа, инженер техникийн ажилчид 50 хүн хамрагдав. Сургалтаар: 

Ухаангүй байгаа хүнийг таних, цээжний шахалт болон амьсгал өгөх

Автомат гадаргуун Дефибриллятор (АЕD)-н талаар анхан шатны ойлголт авч, ашиглах

ТА МЭДЭХҮҮ?

Зүрхний үйл ажиллагаа нь зогссон нийт тохиолдлуудын 70-80% нь эмнэлгийн бус орчинд тохиолддог ба эдгээр хүмүүсийн ердөө 10% нь амьд үлддэг харамсалтай тоо баримт байдаг.

Анхны тусламж үзүүлж сурцгаая.