Олон улсын эв санааны нэгдлийн өдөр

Баасан, 02 5 сар 2014 03:02
Print

Тэртээ 1886 оны энэ өдөр Чикаго хотод “Ажлын 8 цаг”-ийн горимд шилжих шаардлага тавьж зохион байгуулагдсан жагсаал цуглаанаас үүдэн 5 дугаар сарын 1-ийг “Олон улсын эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сантай хамтран иргэд, хөдөлмөрчдийн дуу хоолойг бүх түвшинд сонсож, бодит ажил болгох зорилгоор “Хөдөлмөрлөх эрх” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.Өдөрлөгт МҮЭ-ийн салбар холбоод болон албан хаагчид оролцон хамтдаа дуу хоолойгоо нэгтгэн тайван жагсаал хийлээ.