УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ЛЕКЦ ТАВИЛАА.

Лхагва, 04 6 сар 2014 01:14
Print

МҮЭХ-ны ерөнхийлөгч асан одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед индэрийн хойно зогсохоо болиод удаж байгаа билээ. Хөдөлмөрчдийн эрх ашиг хийгээд залуусыг гадаадад үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэх гээд хорооныхоо ажилд цаг заваа зориулан лекц, илтгэл тавилгүй түр завсарласан тэрээр КНАГ-ын нийт ажилчидад  зориулан 6 сарын 3-ны өдөр лекц уншлаа . Тэрээр "Ажлын байранд хэрхэн сэтгэл ханамжтай байх вэ?" сэдвээр лекц уншиж мөн өөрийнхөө амжилтанд хүрсэн нууцынхаа талаар хуваалцсан юм.Манай ажилчид сонирхсон асуултаа асууж түүнийхээ хариултыг авсан сонирхолтой сайхан халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн лекц боллоо.