Антибиотикийг дур мэдэн хэрэглэх нь ямар аюултай вэ?

Мягмар, 15 11 сар 2016 03:39
Print

 

ЭМЯ-аас “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” уриа бүхий компанит ажлын хүрээнд эмч, эм зүйч нарт зориулсан “Антибиотикийн зохистой хэрэглээ, түүний хяналт үнэлгээ ба нянгийн тэсвэржилтийн тухай ойлголтууд” сэдэв бүхий сургалтанд НӨАГ-ын Эмзүйн алба оролцож, уг сургалтанд тавигдсан илтгэлүүдээс АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор Т.Хосбаяр “Бактеруудын байгалийн болон олдмол дасалын тухай” илтгэлийн бичлэгийг эмч нартаа танилцууллаа. Энэ сэдэв зөвхөн эмч, эмнэлгийн ажилтдад хамаатай биш бөгөөд хүн төрөлхтний өмнө нүүрлэж болзошгүй аюултай нөхцөл байдал тул иргэн бүр хариуцлагатай хандаж антибиотикийг дур мэдэн хэрэглэхээс татгалзаж, зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг уриалж байна. Дэлхийн хөгжилтэй орны эрдэмтэд "Нянгийн олдмол дасал"-ыг бууруулахгүй бол 2035 он гэхэд дэлхий нийт нянгийн эсрэг үйлчлэх антибиотикгүй болохыг судалж тогтоосон байна. Нян эмэнд тэсвэржилттэй болно гэдэг маш том аюул бөгөөд энэ нь та бидний ханиад томуу хүрэх болгондоо эмийн сангаас дураараа антибиотик авч хэрэглэж буйгийн уршиг билээ. Эм бол хоол биш, эмийг эмчийн заавраар хэрэглэцгээе.

Бэлтгэсэн НӨАГ-ын эмзүйч Болор-Эрдэнэ