Сурагчдад сургалт зохион байгууллаа

Баасан, 16 12 сар 2016 04:32
Print

 2016.12.15-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Эм зүйч Э.Золжаргал, СМТОНХА Б.Дэлгэрмаа, ХМОНХАжилтан Д.Оюунбилэг нар Нийслэлийн 14-р дунд сургуулийн 4ж бүлгийн сурагчдад “Эмийн зохистой хэрэглээ”, “Витаминыг зүй зохистой хэрэглэх “, “Хоол хүнснээс хэрэгцээт амин дэмийг хэрхэн авдаг вэ” гэсэн сэдвээр сургалтыг явууллаа. Тус сургалтаар бага насны хүүхдүүдийн эмийн мэдлэгийг дээшлүүлж эмийн хор хөнөөлтэй тал, том хүний хараа хяналтан доор хэрхэн яаж эмийг хэрэглэх талаарх мэдлэгийг өгөв. Сургалтанд нийт 38 сурагч тус бүр 2ш Аньс чацарганы витаминыг тарааж өглөө.