2015 оны шилдэг тохижилт,ногоон байгууламжтай,цэмцгэр байгууллага,аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаанд оролцох тайлангаа илгээлээ.

Даваа, 25 5 сар 2015 07:15
Print

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй бүх байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх,нийгмийн хариуцлагыг өндөрсгөх,тохижилт бүтээн байгуулалт,хог хаягдал,цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих,хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллах амьдрах нөхцлийг хангуулахад энэхүү болзолт уралдааны зорилго оршино.Болзолт уралдаан нь 2015.04.20-2015.08.20-ны өдрийг хүртэл явагдана.Нийт 47 ангилал 87 төрлийн номинацыг тус тус шалгаруулна. Нийслэлийн Өргөө амаржих газраас тус уралдаанд идэвхитэй оролцохоор хамт олноо дайчлан идэвхи санаачлагатай ажиллаж байна.