Амбулатори

Пүрэв, 10 9 сар 2015 00:00
Print

Манай амбулаторын хэсэг анх 1955 онд эхчүүд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет хэлбэрээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн нь Монгол улсын хэмжээнд эх, эмэгтэйчүүдэд амбулаторын тусламж үйлчилгээ анх үзүүлж эхэлсэн үйл явдал болжээ. Энэхүү тусламж үйлчилгээ цаашид өргөжин 1982 он гэхэд 16 хэсэгтэй, 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай, лаборатори, эмийн сан, физик эмчилгээ, рентгентэй, 1981 оноос“АЛОКА” фирмийн аппарат монгол улсад орж ирснээр эхо-ны кабинеттай, биеийн тамир эмчилгээтэй “Төв зөвлөгөө өгөх газар” болж бэхжин хөгжжээ. Гэвч зах зээлийн ороо бусгай байдлаас шалтгаалан 1992 онд тухайн үеийн хотын эрүүл мэндийн газрын шийдвэрээр зөвлөгөө өгөх газрыг дүүргүүдийн харъяанд ажиллуулах болсон тул тус амаржих газрын харъяанаас гарчээ. 2013 онд тус амаржих газрын шинэ барилга ашиглалтанд орсонтой холбоотойгоор 2013-оны 6-р сарын 14 –ны өдрийн ерөнхий эмчийн “Бүтэц зохион байгуулалт шинэчлэх тухай” А/55 тоот тушаалын дагуу дахин байгуулагдсан.

2018 онд нийт 20 эмч, ажилтантай, жирэмсний хяналтын 3, эмэгтэйчүүдийн 1, ургийн зүрхний бичлэгийн 1, уродинамикийн 1, дотрын 1, өдрийн эмчилгээний1, урологийн эмчилгээний 1, нөхөн үржихүйн 1 кабинеттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013 оноос хойш 190 000 гаруй эхчүүд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлээд байна.

Тус амбулаторын тасаг нь 2014 онд  КНАГ-ын шилдгийн шилдэг хамт олон, 2015 онд НӨАГ- ыноны шилдэг хамт олон, 2015 онд НӨАГ-ын оны шилдэг чанарын багаар удаа дараа шалгаран ажилласан ажилсаг хамт олон юм.