Онош зүй

Лхагва, 10 6 сар 2015 00:00
Print

1951 онд Төв төрөх газрын барилга ашиглалтанд орсноор эх барих судлалын бие даасан лаборатори байгуулагдан Валентин Сергеевна Хозлева гэдэг Зөвлөлтийн мэргэжилтэн, лабораторийн эмчийн удирдлагаар лабораторийн шинжилгээ хийж эхлэхэд лаборантаар Балжид, Дуламханд нар ажиллаж цус шээсний шинжилгээ хийж эхэлсэн. 1967 онд Лаборатори нь зөвлөх эмч Дашнямын удирдлага дор ажиллах болсон. Лаборант нь Валя, Балжид нар байсан ба шинжилгээнд үтрээний наац, цэрний шинжилгээ нэмж хийх болсон. 1978 онд амаржих газарт Зөвлөх төв нээгдснээр Лаборатори нь хэсэг болон өргөжин их эмч Д.Надмидын удирдлаган дор ажиллаж байсан.

Лаборантуудаар нь Цэцэгээ, Ц Буянтогтох,Цэцэгмээ нар үйлчлэгч Цогзолмаа, шил угаагч Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй ажиллан энэ үеэс шинжилгээний нэр төрөл олширч үрийн шингэний болон тархи нугасны шингэний шинжилгээнүүд хийж эхэлсэн.1983 онд их эмч С.Бүжинлхам ажиллаж эхэлснээр биохимийн лаборатори нээн биохимийн шинжилгээ хийж эхэлсэн. 1983 – 1986 онуудад их эмч Д.Надмид, С.Бүжинлхам, лаборант Наранцэцэг, Ё.Туул, Цэцэгээ, Ц. Буянтогтох, Б.Ганбат, Д.Оюунбилэг, Н.Номингэрэл, үйлчлэгч Мөнхнасан нар ажиллаж байсан.

1986 онд их эмч Цэнд-Аюуш Оюунсүрэн нар ажиллаж эхэлснээр Клиник биохимийн шинжилгээний аппарат тоног төхөөрөмжийн шинэчилж өөрчилснөөр уламжлалт гар аргаар хийдэг зарим шинжилгээг аппарат тоног төхөөрөмжөөр хийх болсон. 1986 оноос лаборант Ө.Бямбагэрэл, Эрдэнэтуяа, Н.Номингэрэл үйлчлэгч Раяа, Нандинцэцэг, Хулан, шил угаагч О.Дэлгэрмаа, Дэлгэрцэцэг нар ажиллаж байв.

1989 он. Нэгдсэн тусгай тасаг нэртэй бие даасан тасаг болон өргөжинлаборатори, эхо, рентген, эмийн сангийн кабенитууд нэгдсэн.

1998 он. Онош зүйн тасаг болон нэрээ сольж шинэчлэгдэн уламжлалт эмчилгээ, ариутгалын кабенитууд нэмэгдэн тасгийн эрхлэгчээр Б.Алтанцог, тасгийн бага эмчээр Ө.Бямбагэрэл нар ажиллаж байв.

2008 он. Тус амаржих газрын Нярайн эмч А.Оюунцэцэгийн санаачлагаар, Саруул ХХК-ны хөрөнгө оруулалтаар лабораторийн хэсгийг бүхэлд нь 25,000,000 өртөг бүхий урсгал засвар хийсэн байна.

2011 он. Параклиникийн тасаг болон лаборатори, эмийн сан, уламжлалт физик эмчилгээ, ариутгал, дүрс оношлогоо гэсэн бүрэлдэхүүнтэй тасгийн эрхлэгчээр лабораторийн эмч Д.Одгэрэл, тасгийн арга зүйчээр ахлах зэрэгтэй лаборант Ө.Бямба-Гэрэл ажиллаж үйл ажиллагаа явуулж байсан.

2013 он. Онош зүйн хэсэг болон нэрээ сольж лаборатори, дүрс оношлогоо, уламжлалт физик эмчилгээний хэсгүүдээс бүрдэн ажиллаж байв. 2017 онд Онош зүйн тасаг болон лаборатори, дүрс оношлогоо уламжлалт физик эмчилгээний хэсгүүдээс бүрдэн тасгийн эрхлэгчээр лабораторийн эмч М.Хишигжаргал, тасгийн арга зүйчээр Ө.Бямбагэрэл ажиллаж байна.

2015 он. Японы Засгийн Газар төслийн бус журмаар 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тасаг нэгжүүдэд суурин 5, зааврийн 5 ширхэг HITACHI ALOKA F37, NOBLUS загварийн хэт авиа аппарат суурьлуулсан.

Манай тасгийн амжилтууд:

Лабораторийн хэсэг нь: гематологи, клиник биохими болон нян судлалын хэсгүүдээс бүрдэнэ. Лабораторийн их эмчээр АУны магистр, ахлах зэргийн их эмч Н.Нямаа, АУны маристрант, их эмч М.Хишигжаргал, АУны магистр, нян судлаач, их эмч Ж.Мөнхтогтох, лаборантаар ахлах зэрэгтэй Ө.Бямбагэрэл, Я.Сувд, Г.Оюунтунгалаг, Ш.Оюунчимэг нар, Х.Шижиртуяа, Д.Адьяасүрэн, Д.Батбаатар, А.Ариунжаргал, шил угаагчаар С.Гандулам, үйлчлэгчээр Дэлгэржаргал нар ажиллаж байна.

Лабораторийн хэсгийн үндсэн үйл ажиллагаа нь

Лабораторийн хэсгийн үйл ажиллагааг тоон үзүүлэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үзүүлбэл: Нийт 192055 үйлчлүүлэгчдэд давхардсан тоогоор шинжилгээ хийсэн ба үүнд:

Дүрс оношилгооны хэсэг: Дүрс оношлогоо болон рентген шинжилгээ хийдэг ба их эмчээр Клиникийн профессор, эх барихын ахлах зэргийн их эмч Л.Баярмаа, АУны магистрант, их эмч Б.Эрдэнэжаргал, АУны магистрант, их эмч Э.Эрдэнэ – Уянга, Т.Ганжигүүр, Ц.Цолмонцогт, рентген техникчээр Б.Дархижав нар ажиллаж байна. Дүрс оношлогооны зөвлөхөөр АУ-ны Доктор, Дэд Профессор Г.Мэндсайхан (2008 – 2010 онд), АУ-ны магистр, Клиникийн профессор Б.Эрдэнэбилэг (2011 – 2017 онд), АУ-ны Магистр, Клиникийн профессор Д.Энхбаяр (2017 оноос) нар ажиллаж байна.

Дүрс оношилгооны хэсгийн үндсэн үйл ажиллагаа нь:

Дүрс оношилгооны хэсгийн үйл ажиллагааг тоон үзүүлэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үзүүлбэл: Нийт 25094 үйлчлүүлэгчдэд давхардсан тоогоор эхо оношлогоо болон рентген шинжилгээ хийсэн ба тасаг хэсгээр нь авч үзвэл

Уламжлалт болон физик эмчилгээний хэсэг: уламжлалт анагаах ухааны их эмч Ө.Өнөболд, А.Амартүвшин, физик эмчилгээний сувилагч ахлах зэрэгтэй сувилагч Төгссайхан, Б.Буянхишиг нар орчин үеийн дэвшилтэт арга, тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Уламжлалт физик эмчилгээний хэсгийн үндсэн үйл ажиллагаа нь дараах эмчилгээг хийж байна.

Уламжлалт физик эмчилгээний хэсэг  2017 онд нийт давхардсан тоогоор 5597 хүнд эмчилгээ үйлчилгээний тусламж үзүүлсэн. Үүнийг тасаг нэгжээр нь авч үзвэл:Эх барихын тасаг 539 буюу 9,6%, Эмэгтэйчүүдийн тасаг 4956 буюу 88,5% ,  Нярайн тасаг 102 буюу 1,8% тус тус эзэлж байна.

Онош зүйн тасаг нь эмчилгээ үйлчилгээнд дараах шинэ аргуудыг нэвтрүүлэн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар М.Хишигжаргал эрхлэгчтэй Онош зүйн тасаг нь нийт 22 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнгийн бүрэлдэхүүнтэй НӨАГ – т лаборатори, уламжлалт физик эмчилгээ, дүрс оношлогоо зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.