Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулахдаа анхаарах зүйлс

Мягмар, 07 1 сар 2014 07:27
Print

Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулахдаа анхаарах зүйлс
Сорьц цуглуулах

1.    Сорьц цуглуулахдаа өвчтөнд зориулсан зааврыг уншуулсан байна.
2.    Цусны сийвэн болон ийлдсэнд хийх шинжилгээний сорьцыг хангалттай хэмжээтэй авах ба шинжилгээний үзүүлэлтэнд заасны дагуу тохирох вакум хуруу шилэнд авна. Үл бүлэгнүүлэгч уусмал бүхий шилэнд шинжилгээ авах явцдаа бүлэгнэхээс сэргийлэн зөөлөн хөдөлгөх хэрэгтэй.
    Улаан /хоосон/ биохими, иммунологи - Шинжилгээнд хэдэн үзүүлэлт үзэхээс шалтгаалан 2 мл-ээс доошгүй цус авсан байх шаардлагатай.
    Цэнхэр /үл бүлэгнүүлэгч уусмал гепаринтай/ цусны бүлэгнэлтийн шинжилгээ
    Ягаан /үл бүлэгнүүлэгч уусмал ЭДТА-тай/ цусны ерөнхий болон дэлгэрэнгүй шинжилгээ
    Нэмэлт бодистой вакум хуруу шилний сорьц хэмжээг илэрхийлэх доод зурааснаас бага байж болохгүй учир нь нэмэлт бодис болон сорьц 2-ын харьцаа алдагдаж хариунд нөлөөлнө. 3.    Сорьц авахдаа дараахь зүйлсийг анхаарах шаардлагатай.
    Цусны шинжилгээ
    Сорьцыг зөв хуруу шилэнд авах
    Цусыг вакум хуруу шилний хэмжээт зураасанд хүргэж авах
    Цэнхэр, ягаан вакумд цус авахдаа бүлэгнүүлэхгүйн тулд зөөлөн холих
    Үйлчлүүлэгчид цус шингэн хийж байх явцдаа шинжилгээнд сорьц авахгүй байх
    Антикоагулянт эмчилгээ хийж байх явцдаа коагулограммын шинжилгээ авахгүй байх
    Шээсний шинжилгээ
    Өглөөний өлөн үеийн 150-200 мл шээсийг цэвэр том амсартай цайвар шилэнд авна.
    Ундааны саванд болон таггүй шилтэй шээсийг шинжилгээнд авахгүй.
4.    Хэрэв олон хуруу шилэнд цус авах бол “Цус авах дараалал”-ыг баримтлана. Эхлээд хоосон хуруу шилэнд дараа нь нэмэлт бодистой хуруу шилэнд цусыг авна. Тодруулбал:
    Улаан
    Цэнхэр
    Ягаан
5.    Сувилагч нарт өгөх зөвлөмж
    Сорьцыг зөв хуруу шилэнд авах
    Үйлчлүүлэгчид цус шингэн хийж байхдаа шинжилгээнд сорьц авахгүй байх
    Антикоагулянт эмчилгээ хийж байх явцдаа коагулограммын шинжилгээ авахгүй байх
    Биохимийн шинжилгээний өмнө рентген, эхо, дурангийн шинжилгээг хийж болохгүй.
6.    Сувилагч нар цус, шээсний шинжилгээг цуглуулахдаа дараах зөвлөмжийг үйлчлүүлэгчид өгнө.
    Судасны цусны шинжилгээг өгөхдөө урьд орой нь өөх тостой, шарсан хуурсан хоол, архи, тамхи хэрэглэхгүй байх
    Өглөө нь өлөн байх
    Сэтгэл санаа тайван, даарч ядраагүй, эм тариа хэрэглээгүй байх
    Маш сайн угааж цэвэрлэж хатаасан, өргөн амтай, шилэндээ тохирсон таглаатай, бараан биш шилэнд шээсийг цуглуулах
    Шээсний шинжилгээ өгөхийн өмнө бэлэг эрхтэнээ сайтар угаасны дараа тусгай бэлдсэн шилэндээ шээснийхээ дунд хэсгээс 100-200 мл шээс авах
    Шээсийг хөөсрүүлж сэгсрэхгүй зөөвөрлөж авчирна.
КНАГ – Онош зүйн хэсэг