Биохимийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс

Пүрэв, 08 1 сар 2015 00:00
Print

Биохимийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс:

Сахар 

•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, удаан хугацаагаар хэвтрийн байх, халууралт, биеийн хүчний ажлын дараахь үе, эмийн бодис

Холестрин
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх, 7 хоногийн өмнөөс өөх тостой хоол хэрэглээгүй байх, 14 хоногийн өмнөөс өөх тосны эсрэг эм хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: цус авах үеийн биеийн байрлал, цагаан хоол хэрэглэх, ханаагүй өөх тостой хоол хүнс хэрэглэх, нойргүйдэл, жирэмсний сүүлийн хагас, цусанд билирубины хэмжээ их байх, архи,  сэтгэлийн гүн хямрал, эмийн бодисууд

Альбумин
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: : өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, цус авах үеийн байрлал, хоол сойх, нойргүйдэлт, эмийн бодисууд

Нийт уураг
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх, биеийн хүчний ажил хийгээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: цус авах үеийн биеийн байрлал, ханаагүй өөх тостой хоол хүнс хэрэглэх, цусанд билирубины хэмжээ их байх, архи,  эмийн бодисууд

Билирубин
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: ийлдсийг гэрэлд 1-2 цаг тавих, шинжилгээ хийх шилний угаалт муу байх, билирубины физиологийн ихсэлт, хоолонд шар лууван ихээр хэрэглэх, архи, тамхи

Креатинин
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх, мах махан төрлийн хоол хэрэглээгүй байх, тодотгогч бодис бүхий эм хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, парацетамол, аспириныг өндөр тунгаар удаан хэрэглэх, цусанд билирубины хэмжээ их байх, эмийн бодисууд

АЛАТ
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, цус авах үеийн байрлал, хоол сойх, нойргүйдэлт, тамхи, эмийн бодисууд

АСАТ

ГГТ
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, эмийн бодисууд

α Амилаза
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, удаан хугацаагаар хэвтрийн байх, гэмтэл, жирэмслэлт, холангиографи, туяа эмчилгээний  дараахь үе, эмийн бодисууд

ШФ
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх, антибиотек, сульфаниламидын бүлгийн эм хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, хоол сойх, нойргүйдэлт, өөх тостой хоол хэрэглэх, эмийн бодисууд

Кали
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, төмс, шош, сармис, мөөг, будаа, гадил, нэрс зэргийг хэрэглээгүй байвал зохино.
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, билирубин ихтэй ийлдэс, цус авах үеийн биеийн байрлал, эмийн бодисууд

Кальци
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, сүү, сүүн бүтээгдхүүн, далайн байцаа, шош, улаан манжин, самар, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: цус авах цаг, хүчээр жин хасах, архи, эмийн бодисууд

Магни
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх, биеийн хүчний ажил хийгээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: , цус авах үеийн биеийн байрлал, гэмтэл, хүчээр жин хасах, жирэмслэлт, цагаан хоолтон, билирубин ихтэй ийлдэс, эмийн бодисууд

Натри
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, халууралт, биеийн хүчний ажлын дараа, эмийн бодисууд

Фосфор
•    Үйлчлүүлэгчид  тавигдах шаардлага: өлөн байх, архи согтууруулах төрлийн ундааг 24 цагийн турш хэрэглээгүй байх
•    Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйлс: архи, удаан хугацаанд хэвтрийн байх, халууралт, биеийн хүчний ажлын дараа, эмийн бодисууд