ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ БУЙ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Даваа, 14 10 сар 2019 05:54
Print

2019.10.11-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо тус амаржих газар эх нялхасын эрүүл энхийн манаанд олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарч буй ахмадууд:

Лабораторын эмч Н.Нямаа

Засвар, цэвэрлэгээ үйлчилгээний хэсгийн ахлагч Б.Чимгээ

Эх баригч Ч.Жаргалсайхан

Лаборант Я.Сувдаа

Ариутгагч О.Дэлгэрмаа

Сувилагч, Д.Чанцалням

Асрагч В.Алтанцэцэг нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллаагааг Өргөө амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгч А.Дүүрэнбилэг, Өргөө амаржих газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал нар нээн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

Тус үйл ажиллагаанд  дуучин Д.Намсрайноров хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ хүргэлээ.

ТА БҮХЭН БОЛ БИДНИЙ АЖЛЫН ТУЛАХ ЦЭГ, ТҮШИХ БАГАНА НЬ БИЛЭЭ.